BookPDF Available

Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс (Introduction to Human Geography)

Authors:
  • Mongolian National University Of Education
  • Mongolian National University of Education
  • Mongolian National University Of Education

Abstract

Газарзүйн багш боловсролын үндсэн сурах бичиг. 11 бүлэгтэй. 420 хуудас, 341 зураг 89 хүснэгт, нэрийн хэлхээ, нэр томьёоны тайлбараас бүрдэнэ. (1) Нийгэм-эдийн засгийн газарзүйн ерөнхий ойлголт (2) Хөгжлийн газарзүй (3) Хүн амын газарзүй (4) Соёлын газарзүй (5) Хотын газарзүй (6) Байгалийн нөөцийн газарзүй (7) Үйлдвэрлэлийн газарзүй (8) Үйлдвэрлэлийн анхдагч салбарын газарзүй (9) Үйлдвэрлэлийн хоёрдогч салбарын газарзүй (10) Үйлдвэрлэлийн гурав ба дөрөвдөгч салбарын газарзүй (11) Байгаль-нийгмийн тулгамдсан асуудлууд, тогтвортой хөгжил
НИЙГЭМ
ЭДИЙН ЗАСГИЙН
ГАЗАРЗҮЙН ҮНДЭС
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН
ИХ СУРГУУЛЬ МОНГОЛЫН ГАЗАРЗҮЙН
БОЛОВСРОЛЫН НИЙГЭМЛЭГ
НИЙГЭМ-ЭДИЙН
ЗАСГИЙН ГАЗАРЗҮЙН
ҮНДЭС
Ерөнхий редактор: Е.Батчулуун
Х.Цогбадрал
Улаанбаатар
Анхны хэвлэл
НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАРЗҮЙН ҮНДЭС
Хянан тохиолдуулсан: Е.Батчулуун, Х.Цогбадрал
Техник редактор: С.Хадбаатар
Хэвлэлийн эх бэлтгэсэн: Б.Бүжидмаа
Зураач: Г. Амарсанаа
Цаасны хэмжээ: 172 х 245 1/10
Хэвлэлийн хуудас: 35,0
Хуудасны тоо: 420
Зохиогчийн эрх @2021, Е.
Батчулуун, Х.Цогбадрал
Зохиогчийн эрхээр хамгаалагдсан. Уг номын бүтэц, загварыг ашиглах, хэсэгчлэн болон
бүтнээр нь хуулах, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр цахим хэлбэрт оруулах, дахин хэвлэхийг
хориглоно.
“Мөнхийн үсэг” ХХК-д эхийг бэлтгэж “Адмон” ХХК-д хэвлэв. Улаанбаатар хот
ISBN:978-9919-24-612-9
Эшлэл авах: Батчулуун, Е., Цогбадрал, Х. (Ред.). (2021). Нийгэм-эдийн засгийн газарзүйн
үндэс. Улаанбаатар, Монгол: Адмон принтинг. 420 х.
Citation: Yembuu, B & Tsogbadral, Kh. (Eds). (2021). Introduction to Human Geography.
Ulaanbaatar, Admon printing. 420 pages.
Монгол Улсын Боловсролын
Их Сургуулийн Газарзүйн тэнхимийн
70 жилийн ойд зориулав.
ННА 26.8
ДАА 900
Н-588
МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Эрдмийн
зөвлөлөөр газарзүйн багш боловсролын үндсэн сурах бичгээр
батлав.
INTRODUCTION TO
HUMAN GEOGRAPHY
Edited by Batchuluun Yembuu
Tsogbadral Khurelbaatar
First edition
MONGOLIAN NATIONAL UNIVERSITY
OF EDUCATION MONGOLIAN ASSOCIATION
FOR GEOGRAPHIC EDUCATION
Ulaanbaatar
iv
Хүрэлбаатарын Цогбадрал
Доктор (PhD)
Пүрэвсүрэнгийн Энхжаргал
Магистр, ахлах багш
Цэдэвдоржийн Сэр-Од
Доктор (PhD)
Цэдэвийн Бат-Эрдэнэ
Доктор (PhD), дэд профессор
Сандагийн Хадбаатар
Доктор (PhD), профессор
Гэцэлийн Уранчимэг
Магистр, ахлах багш
Ембүүгийн Батчулуун
Доктор (PhD), профессор
Зохиогчдын баг
МУБИС-ийн газарзүйн тэнхимийн
багш. Дэлхий судлал, Физик
газарзүйн тайлбар толь,
Газарзүйн боловсролын үндэс
зэрэг ном, бүтээл туурвисан.
ЕБС-ийн сурах бичиг, сургалтын
хөтөлбөр боловсруулах багийн
ахлагч. Газарзүйн ухаанаар
эрдмийн зэрэг хамгаалуулах
зөвлөлийн гишүүн.
МУБИС-ийн газарзүйн тэнхимийн
эрхлэгч. Нийгэм-эдийн засгийн
газарзүйн хичээл 20 гаруй жил заасан.
Аялал, рекреацийн чиглэлээр судалгаа
хийдэг, ЕБС-ийн сурах бичиг, багшийн
ном зохиогчдын багийн гишүүн.
МУБИС-ийн газарзүйн тэнхимийн
багш. Зурагзүйн хичээл 20 гаруй жил
зааж, “Байрзүйн үндэстэй зурагзүй”,
“Зурагзүйн дадлага ажил” зэрэг ном
туурвисан. ЕБС-ийн сурах бичиг
зохиогчдын багийн гишүүн.
МУБИС-ийн газарзүйн тэнхимийн багш.
Физик газарзүйн хичээл зааж, Монгол
Алтайн ландшафтын чиглэлээр судалгаа
хийдэг. ЕБС-ийн сурах бичиг зохиогчдын
багийн гишүүн.
МУБИС-ийн газарзүйн тэнхимийн
багш. Газарзүйн мэдээллийн систем,
зайнаас тандах судлалын чиглэлээр
ажилладаг. ЕБС-ийн сурах бичиг
зохиогчдын багийн гишүүн.
МУБИС-ийн газарзүйн тэнхимийн багш.
Хөрс-ландшафтын чиглэлээр судалгаа
хийж, Монгол-Оросын хамтарсан
экспедицид ажилладаг. Байгал нуур,
Экосистемийн атлас, ЕБС-ийн сурах
бичиг зохиогчдын багийн гишүүн.
МУБИС-ийн газарзүйн тэнхимийн багш.
Газарзүйн дидактик, уур амьсгалын
өөрчлөлтийн боловсролын чиглэлээр
ажилладаг. ЕБС-ийн сурах бичиг,
сургалтын хөтөлбөр боловсруулах багийн
гишүүн.
ТОВЧ АГУУЛГА
Бүлэг 1. Нийгэм-эдийн засгийн газарзүйн ерөнхий ойлголт 1
Х.Цогбадрал, П.Энхжаргал, Ц.Бат-Эрдэнэ
Бүлэг 2. Хөгжлийн газарзүй 29
Е.Батчулуун
Бүлэг 3. Хүн амын газарзүй 79
Е.Батчулуун
Бүлэг 4. Соёлын газарзүй 125
Е.Батчулуун, Х.Цогбадрал
Бүлэг 5. Хотын газарзүй 153
Ц.Бат-Эрдэнэ
Бүлэг 6. Байгалийн нөөцийн газарзүй 189
С.Хадбаатар
Бүлэг 7. Үйлдвэрлэлийн газарзүй 215
Е.Батчулуун, Г.Уранчимэг
Бүлэг 8. Үйлдвэрлэлийн анхдагч салбарын газарзүй 243
С.Хадбаатар
Бүлэг 9. Үйлдвэрлэлийн хоёрдагч салбарын газарзүй 283
Х.Цогбадрал
Бүлэг 10. Үйлдвэрлэлийн гурав ба дөрөвдэгч салбарын газарзүй 321
Ц.Сэр-Од
Бүлэг 11. Байгаль-нийгмийн асуудлууд, тогтвортой хөгжил 359
Е.Батчулуун, С.Хадбаатар
v
ix
1.1 НЭЗ-ийн газарзүй ба шинжлэх ухаан 3
1.2 НЭЗ-ийн газарзүйн судалгааны орон зайн
хүрээ 4
1.3 НЭЗ-ийн газарзүйн судлагдахуун 4
1.4 НЭЗ-ийн газарзүйн судалгааны үндсэн аргууд
5
1.5 НЭЗ-ийн газарзүйн зургийн ангилал 8
1.6 Нийгэм-эдийн засгийн газарзүйн судалгааны
төрлүүд 9
1.7 Газарзүйн зургийн анализын арга 12
1.8 Зурагзүйн дүрслэлийн аргууд 15
1.9 Хоёр талт график (Канадын хүн ам) 17
1.10 Тойргон диаграмм (МО-ы импортын бүтэц) 17
1.11 Гурвалжин диаграмм (Ажил эрхлэлт) 18
1.12 Хамаарал ба тохиромжит шугам 18
1.13 Гэрэл зургийн төрлүүд 21
1.14 Гео-орон зайн технологийн хэрэглээ 22
1.15 Оптикийн тандан судалгааны зарчим 23
1.16
Зааны сүргийг хиймэл дагуулын
тусламжтайгаар тоолж байгаа нь
24
1.17 А- растер ба вектор дүрслэл, Б-ГМС-ийн
давхаргууд 25
1.18 Байршил тодорхойлох гурвалсан арга 26
1.19 Хот төлөвлөлтөд шаардлагатай хиймэл
дагуулын мэдээний нарийвчлал 26
2.1 Хилийн шугамын төрөл 33
2.2 Улс орнуудын газарзүйн ялгаа 36
2.3 Улс орнуудын төрийн тогтолцоо, 2010 37
2.4 Дэлхийн улс төрийн зургийн өөрчлөлт 39
2.5 Колончлогч улсуудын газар нутаг ба хүн амын
харьцаа (1900 он) 40
2.6 Африкийн улс төрийн зургийн өөрчлөлт 42
2.7 Дэлхийн улс орнууд, а. 1914 он; б. 1959 он; в.
2020 он 45
2.8 Далайд гарцгүй улсууд 49
2.9 Дэлхийн ДНБ-д эзлэх хувь 51
2.10 Орлогын ялгааны ангилал 53
2.11 Зарим орны эдийн засгийн салбарын бүтэц 54
2.12 Хүний хөгжлийн индекс 60
2.13 Дэлхийн улсуудын хөгжлийн ангилал 65
2.14 “Хойд” ба “Өмнөд”-ийн орнууд 66
2.15 Нэг хотын хоёр төрх 68
2.16 Хөгжлийн ялгаа: Хүн ам ба зарим үзүүлэлт 70
2.17 Хүн амын дундаж наслалт ба ДНБ 73
2.18 Орлогын жигд бус хуваарилалт 74
2.19 Хөгжлийн үзүүлэлт ба тэгш бус байдал 74
2.20 1,000 хүн амд ногдох өргөн хэрэглээний
бараа 75
2.21 Эрт нас баралтын ялгаа, улсуудаар (%) 76
3.1 Хүн амын газарзүй 80
3.2 Дэлхийн хүн амын өсөлтийн “J” муруй 81
3.3 Хүн амын тоогоор тэргүүлэгч орнууд 81
3.4 Төрөлтийн коэффициент 83
3.5 Төрөлтийн түвшин 84
3.6 Төрөлтийн түвшин буурч буй байдал 85
3.7 Төрөлтийн түвшний
өөрчлөлт ба хэтийн
төлөв, бүс нутгаар
85
3.8 Төрөх насны нэг эмэгтэйд ногдох хүүхдийн
тоо, 1980 ба 2020 он 86
3.9 Хүн амын ердийн өсөлтийн жилийн түвшин
87
3.10 Хүн амын өсөлтийн хурдац 88
3.11 Дэлхийн хүн амын өсөлт, 5 жил тутамд 88
3.12 Хүн амын өсөлт хурдацтай улсууд 89
3.13 Дэлхийн хүн амын төрөлт ба нас баралтын
түвшин (1950-2100) 89
3.14 Хүн амын тоо ба хэтийн төлөв 90
3.15 Африк тивийн хүн амын өсөлт 91
3.16 Дэлхийн болон бүс нутгуудын хүн амын насны
бүлэг 92
3.17 Насны бүлгийн харьцааны өөрчлөлт 93
3.18 Хүн амын суваргын үндсэн хэлбэрүүд 94
3.19 Хүн амын нас хүйсийн бүтцийн өөрчлөлт 95
3.20 Хүн амын шилжилтийн загвар 96
3.21 Хүн амын дундаж наслалт, улсаар 98
3.22 Дэлхийн хүн амын тархалт, суурьшил 99
3.23 Дэлхийн хүн амын суурьшил, өргөргөөр 101
3.24 Дэлхийн хүн амын суурьшил, тивээр 103
3.25 Нэг км
2
талбайд ногдох хүн ам, бүс нутгаар
104
3.26 Арифметик ба бодит нягтшил 105
3.27 Хүн амын шилжилтийн шалтгаан 107
3.28 Хүн амын шилжилтийн төрлүүд 108
3.29 Хүн амын шилжилтийн гол чиглэл 110
3.30 Цагаач хүн амын эзлэх хувь, зарим улсаар 111
3.31 Булангийн орнууд руу чиглэсэн шилжилт 112
ЗУРГИЙН ГАРЧИГ*
* Зарим гарчгийг товчлов.
xiii
11.18 Усны хямрал (улсуудаар) 376
11.19 Усны хямралын өөрчлөлт 376
11.20 Цэвэр усны хүртээмж 378
11.21 Ундны усны эх үүсвэрээр хангагдсан хүн амын
эзлэх хувь 378
11.22 Шистосомиаз өвчний газарзүйн тархалт 380
11.23 Гэдэсний хижиг халдварт өвчний тархалт 380
11.24 Хил дамнасан голын сав газар 381
11.25 Хөрсний эвдрэлд зонхилж буй хүчин зүйлс
383
11.26 Усалгаатай газар тариалангийн эзлэх хувь 383
11.27 Хөрсний доройтол ихтэй нутгууд 384
11.28 Хуурай бүс нутгийн газарзүйн тархалт 385
11.29 Хуурай бүс нутгийн талбай ба хүн ам 385
11.30 Хөрсний алдагдал тооцох 386
11.31 Хөрсний элэгдлийн төрөл ба шалтгаан 386
11.32 Хөрсний доройтлын шалтгаан, бүс нутгаар
387
11.33 Ойн талбайн өөрчлөлт 388
11.34 Шар буурцагны тариалан 388
11.35 Ойгүйжиж буй талбай, улсаар 388
11.36 Дэлхийн ойн талбай багассан байдал 389
11.37 Байгалийн нөөц ашиглалтын үр дагавар 390
2.1 Харъяалалтай нутаг дэвсгэр 31
2.2 Улсуудын газар нутгийн ялгаа 34
2.3 Хаант засаглалтай улсууд 36
2.4 Холбооны улсууд 38
2.5 Эдийн засгийн ялгаа, зарим улсаар 51
2.6 Улсуудын ялгаа ДНБ-ээр 52
2.7 Нэг хүнд ногдох ДНБ-ий хуваарилалт 53
2.8 Нэг хүнд ногдох ҮНО-ын ялгаа 55
2.9 Тэгш бус байдал, 2018 56
2.10 Амьдралын чанар ба ДНБ-ний хамаарал 57
2.11 Хөгжлийн зарим үзүүлэлт (2018) 58
2.12 ХХИ-ээр тэргүүлэгч орнууд 61
2.13 Ядуурлын олон хэмжээст индекс 61
2.14 ХХИ ба Аз жаргалын индексээр эзлэх байр 62
2.15 Улс орнуудын хөгжлийн ангилал 64
2.16 Хөгжингүй ба хөгжиж буй орнууд 70
2.17 Спеарманы хамаарлын коэффициент 71
2.18 Хэрэглээ ба бохирдолд АНУ-ын эзлэх хувь 73
3.1 Хүн амын тоо нэг тэрбумаар нэмэгдсэн
хугацаа 81
3.2 Хамгийн олон хүн амтай 10 улс 82
3.3 Хүн амын тооны өөрчлөлт, бүс нутгаар 82
3.4 Хүн ам 2 дахин өссөн хугацааны өөрчлөлт 87
3.5 Хүн амын дундаж наслалтын ялгаа 98
3.6 Хүн амын суурьшил, далай тэнгисээс
алслагдсан байдлаар 100
3.7 Хүн амын байршил, гадаргын өндөршлөөр
102
3.8 Хүн ам нягт ба сийрэг суурьшилтай газрууд
104
3.9 Хүн ам нягтшилын ялгаа, төрөл тус бүрээр 106
3.10 Хот хөдөөгийн хоорондох шилжилт 107
3.11 ДОХ ба дундаж наслалт 118
3.12 65 ба дээш насныхны эзлэх хувь 119
3.13 Японы хүн амын насны бүтэц ба төлөв 119
4.1 Хэлтний тоогоор тэргүүлэх хэл 130
4.2 Голлох шашны гарал үүсэл 142
4.3 Шүтэгчдийн тоо ихтэй томоохон шашнууд 142
4.4 Христийн шашин шүтэгчдийн тоо 145
4.5 Томоохон үндэстнүүд 148
4.6 Дэлхий голлох үндэстнүүд 150
5.1 Суурьшлын ялгаа 155
5.2 Хотыг ангилах шалгуурууд 159
5.3 Дэлхийн хамгийн олон хүн амтай хотууд 167
5.4 Хотжилтын түвшин, бүс нутгаар, 2019 169
5.5 Аж үйлдвэрийн хувьсгалаас хойших хотжилт
174
5.6 Дэлхийн хотжилтын хандлага 174
5.7 Дэлхийн том хотын бөөгнөрөл 175
5.8 Их хотжилтын нутаг дэвсгэр, хүн амын тоо,
нягтшил, 2020 175
5.9 Дэлхийн том агломерациуд 178
5.10 Монгол улсын хот, хөдөөгийн хүн ам 186
6.1 Байгалийн нөөц ба төрлүүд 197
6.2 Эрдэс түүхий эдийн нөөц (улсаар) 198
6.3 Бэлчээр ба тариалангийн талбай 204
6.4 Хүн ам ба газрын нөөцийн харьцаа 204
6.5 Цэнгэг усны нөөц 206
7.1 Байршилд нөлөөлөх хүчин зүйлийн
үнэлгээний жишээ 220
7.2 Олон улсын хөдөлмөрийн газарзүйн хуваарьт
тэргүүлэгч улсууд 230
ХҮСНЭГТИЙН ГАРЧИГ*
* Зарим гарчгийг товчлов.
xiv
7.3 Кофе үйлдвэрлэлд тэргүүлэгч улсууд 234
7.4 Дэлхийн гадаад худалдаа, улсуудаар 235
7.5 Дэлхийн томоохон ҮДК-ууд 236
8.1 Загас агнуурын хэмжээ 255
8.2 ХАА-н голлох таримлын хэмжээ 271
8.3 Үр тарианы экспортын хэмжээ, (мян.тонн) 281
9.1 Түлшний олборлолтоор голлох орнууд 292
9.2 Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 298
9.3 Том усан цахилгаан станцууд 299
9.4 Машин үйлдвэрлэл 309
9.5 Химийн үйлдвэр, улсуудаар 311
9.6 Нэхмэлийн үйлдвэрлэл, улсуудаар 314
10.1 Авто машины тоо 337
10.2 Авто замын сүлжээ, улсуудаар 338
10.3 Төмөр замын уртаар тэргүүлэгч орнууд 339
10.4 Төмөр замын тээврийн ачаа эргэлтээр
тэргүүлэгч орнууд 340
10.5 Төмөр замын зорчигч эргэлтээр тэргүүлэгч
орнууд 340
10.6 Дамжуулах хоолойн уртаар тэргүүлэгч орнууд
342
10.7 Худалдааны боомт хотуудын даац 343
10.8 Чингэлгийн тээвэрлэлтээр тэргүүлэгч боомт
хотууд 344
10.9 Дэлхийн томоохон сувгууд 345
10.10 Экспортод тэргүүлэгч орнууд 350
10.11 Дэлхийн голлох экспортын бүтээгдэхүүний
худалдаа 351
10.12 Дэлхийн шилдэг 10 банк 352
10.13 Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат
компанийн тоо 352
10.14 Олон улсын аутсорсингийн бүтэц 354
10.15 Аутсорсинг ба гэрээт ажлын ялгаа 355
11.1 Улс төрийн хурцадмал голомт ба бүсүүд 362
11.2 ЭАИ-ээр тэргүүлэгч орнууд 365
11.3 Дэлхийн хамгийн бохир 10 хот 366
11.4 Зарим улс орны ашиглаж буй газар 369
11.5 Ундны сайжруулсан усны хангамж багатай
орнууд 377
11.6 Гадаргын усны импортоос хамаардаг зарим
улсууд 377
11.7 Ус бохирдуулагч үйлдвэрлэлийн нөлөө 379
ТОВЧИЛСОН ҮГИЙН ЖАГСААЛТ
АЖИ Аз жаргалын индекс
АНУ Америкийн Нэгдсэн Улс
АНЭУ Арабын Нэгдсэн Эмирт Улс
АСЕАН Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо
АХБ Азийн хөгжлийн банк
БНАСАУ Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард
Улс
БНСУ Бүгд Найрамдах Солонгос Улс
БНХАУ Бүгд Найрамдах Хятад Ард Улс
БТД Бизнесийн төв дүүрэг
ГДТ Газар дундын тэнгис
ГМС Газарзүйн мэдээллийн систем
ДАЖБ Дэлхийн аялал жуулчлалын байгууллага
ДБХС Дэлхийн байгаль хамгаалах сан
ДНБ Дотоодын нийт бүтээгдэхүүн
ДХБ Дэлхийн худалдааны байгууллага
ДЭМБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
ЕХ Европын холбоо
ЗТС Зайнаас тандах судлал
НАТО Умард Атлантын цэргийн эвсэл
НАФТА Хойд Америкийн чөлөөт худалдааны
хэлэлцээр
НТ Нийтийн тоолол
НТӨ Нийтийн тооллын өмнөх
НҮБ Нэгдсэн Үндэстний Байгууллаага
НЭЗ Нийгэм-эдийн засаг
ОПЕК Газрын тос экспортлогч орнуудын холбоо
ОУВС Олон улсын валютын сан
ОХУ Оросын Холбооны Улс
ӨАБНУ Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс
ТАБНУ Төв Африкийн Бүгд Найрамдах Улс
ТЕК Төрөлтийн ерөнхий коэффициент
ТУХН Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл
ҮДК Үндэстэн дамнасан корпораци
ҮНО Үндэсний нийт орлого
ХАА Хөдөө аж ахуй
ХБО Хөгжиж буй орнууд
ХО Хөгжингүй орнууд
ХХААБ Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
ХХИ Хүний хөгжлийн индекс
ШУТ Шинжлэх ухаан, технологи
ЭАИ Экологийн ашигт индекс
ЭЗХАХБ Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн
байгууллага (OECD)
xv
ӨМНӨХ ҮГ
Манай хамт олон МУБИС-ийн Газарзүйн тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд
зориулсан хоёр дахь сурах бичгээ гарган та бүхний гар дээр тавьж байна. Сургалтын
үндэсний хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан агуулга бүхий энэхүү ном нь газарзүйн
багш боловсролын үндсэн сурах бичиг болох ба багш бэлтгэх (pre service) болон төгсөлтийн
дараах (in service) сургалтад зориулагдсан болно.
Газарзүйн шинжлэх ухаан 21 дүгээр зууны Тогтвортой хөгжлийн гурван тулгуур
болсон БАЙГАЛЬ (ус, хөрс, уур амьсгал, байгалийн нөөц г.м), НИЙГЭМ (хүн ам, хэл,
соёл, шашин, хотжилт, тэгш байдал г.м), ЭДИЙН ЗАСАГ (хөдөө аж ахуй, аж үйлдвэр,
тээвэр, холбоо, аялал жуулчлалын орлого, үр ашиг, эрэлт нийлүүлэлт г.м)-ийн асуудлыг
нутаг дэвсгэрийн хүрээнд судалж, орон зайн тархалтын учир шалтгаан, гарах үр дагаврыг
хоорондох хамаарал, холбоо уялдаанд нь цогцоор авч үздэг. Энэ үүднээс Австрали, Япон
зэрэг хөгжингүй орнууд газарзүйн сургалтад ихээхэн ач холбогдол өгч байна. Тус тэнхмээс
өмнө нь гаргасан сурах бичгүүд тогтвортой хөгжлийн “гурвалжин”-гийн эхний хэсэг
(байгаль орчин)-ийн шинжлэх ухааны зүй тогтлыг (Дэлхий судлал) өөрийн орны жишээн
дээр буулган ойлгох (Монгол орны физик газарзүй) үндэс болсон билээ. Харин Нийгэм-
эдийн газарзүйн үндэс (Introduction to Human Geography) хэмээх энэхүү сурах бичиг нь
тогтвортой хөгжлийн бусад хоёр бүрэлдэхүүн болох нийгэм ба эдийн засагт хамаарах
үндсэн суурь мэдлэгийг багтаасан болно.
Сурах бичгийн агуулга, арга зүйн дидактик боловсруулалтад дараах зүйлсийг
харгалзав. Үүнд:
- Юуны өмнө газарзүйн судалгааны үндэс болох байгаль-нийгмийн хамаарлыг гаргахыг
урьтал болгон хүн амын тархалт, суурьшилт, нийгмийн тулгамдсан асуудал, геополитик
зэрэгт физик газарзүйн хүчин зүйлийн нөлөөг тодруулж оруулахыг зорьсон. Энэ нь
газарзүйн сургалт төдийгүй судалгаанд ч баримтлах зарчимд нийцнэ хэмээн үзэв.
- Газарзүйн “алтан асуулт” гэгддэг ЮУ? (нийгмийн хөгжил, тэгш бус байдал, орлогын
ялгаа, хүн амын тархалт, суурьшил, өөрчлөлт, үйлдвэрлэлийн салбар, байгалийн нөөц
ба нийгмийн асуудлууд г.м), ХААНА? (хаагуур тархсан, дэлхийн аль хэсэгт, ямар улсад
г.м), ЯАГААД? (шалтгаан) гэдэгт хариулах боломж олгохыг зорьсон.
- Энэ үүднээс орон зай-нутаг дэвсгэрийн тархалтыг аль болох газарзүйн зураг (хэл ба
шашны тархалт г.м)-аар харуулж, дүрслэлийн олон төрөл (341 зураг, 89 хүснэгт)-өөр
илэрхийлэхийг оролдсон. Иймд газарзүйн зургийн төрөл бүрийн тусгаг (Меркаторын,
Робинсоны г.м), график, диаграммын янз бүрийн хэлбэр (гурвалжин, цэгэн тархалтат,
баганан, тойргон, шугаман г.м) ашигласан нь багш боловсролын чухал хэсэг болох
дидактик шийдэлд нэмэртэй болно.
- Уг сурах бичгийн агуулга, арга зүй нь газарзүйн сургалтын үндэсний хөтөлбөр, ЕБС-
ийн “Газарзүй V, VI” сурах бичиг, багшийн ном (Е.Батчулуун ба бус, 2013, 2014)-той
уялдсан, зарим хэсгийг ашиглаж баяжуулан, үндсэн эх сурвалжийг нь дурдсан.
xvi
- Улсуудын нэрийг “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д бичсэнээр
авав. Жишээ нь: Финланд, Швейцар, Босни-Херцеговин гм.
- Орчуулгын зарим нэршлийн монгол утгыг харгалзан шинэчлэв. Улс орнуудын зураг;
Бодит нягтшил г.м.
- Дэлгэрүүлж, тодруулах зарим хэсэгт “зүүлт” нэмсэн. Жишээ нь: Спартли арал,
Хормузын хоолой г.м.
Номын агуулга, бүтцийг 11 бүлэгт багтаав. 1) Эхний бүлэгт нийгэм-эдийн засгийн
газарзүйн ерөнхий ойлголт, судалгааны (ГМС, зайнаас тандан судлал) болон зураглалын
аргуудын талаар; 2) Хөгжлийн газарзүй бүлэгт дэлхийн улс орнуудын газарзүйн онцлог,
өөрчлөгдөж ирсэн байдал ба нийгэм-эдийн засгийн хөгжлийн ялгаа, нөлөөлөх хүчин зүйлс,
баялгийн тэгш бус хуваарилалтын талаар; 3) Хүн амын газарзүй бүлэгт дэлхийн хүн амын
өөрчлөлт, нас хүйсийн бүтэц, тархалт суурьшилтыг зарим бүс нутаг, улсаар жишээлэн;
4) Соёлын газарзүй бүлэгт соёлын хэв шинж, хэл ба шашны газарзүйн тархалт, үндэстэн
угсаатны нутаг дэвсгэрийн онцлогийг; 5) Хотын газарзүй бүлэгт дэлхийн хотжилтын
түүхэн байдал болон хот хөдөөгийн суурин газрын ялгаа, том хотууд болон монгол орны
жишээг товч авч үзсэн. 6) Байгалийн нөөцийн газарзүй бүлэгт байгалийн нөөцийн ангилал
ба орон зайн тархалтын ялгаа, нөлөөлөх хүчин зүйлийг зургаар баяжуулан оруулав. 7)
Үйлдвэрлэлийн газарзүй бүлэг нь 8, 9, 10 дугаар бүлгийн оршил болох ба салбаруудын
онцлог, ялгаа, ажиллах хүчний бүтцийн өөрчлөлт зэргээс гадна бараа бүтээгдэхүүний
солилцоо, худалдааны явцад үүсэж буй олон улсын харилцаа, хөдөлмөрийн газарзүйн
хуваарь, үйлдвэрлэлийн төрөлжилтийн талаарх ерөнхий ойлголтыг багтаасан болно.
8) Үйлдвэрлэлийн анхдагч салбарын газарзүй бүлэгт хөдөө аж ахуй болон олборлох
үйлдвэрлэлийг; 9) Үйлдвэрлэлийн хоёрдогч салбарын газарзүй бүлэгт аж үйлдвэрийн
төрөлжилт ба тархалтын талаар; 10) Үйлдвэрлэлийн гурав ба дөрөвдөгч салбарын газарзүй
бүлэгт үйлчилгээ, тээвэр, харилцаа холбоо болон аялал жуулчлалын нутаг дэвсгэрийн
ялгаа, нөлөөлөх хүчин зүйлсийн талаар; 11) Байгаль-нийгмийн асуудлууд, тогтвортой
хөгжил бүлэгт байгаль-нийгмийн харилцааны үндсэн дээр үүсэж буй тулгамдсан асуудлаас
заримыг тодотгон газарзүйн үүднээс авч үзсэн болно.
Уг сурах бичгийг хэвлэхэд дэмжлэг үзүүлсэн МУБИС-ийн захиргаа, хэвлэлийн эх,
зураг бэлтгэхэд сэтгэл гарган ажилласан Б.Бүжидмаа, туслах ажилтан Г.Ууганбат, төгсөгч
Г.Бадмаанямбуу нарт талархал илэрхийлье.
Газарзүйн ухааны доктор, профессор
Ембүүгийн БАТЧУЛУУН
Цахим шуудан: batchuluun@msue.edu.mn
Утас: 9909-1640
1
1
НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАРЗҮЙН ЕРӨНХИЙ
ОЙЛГОЛТ
Түлхүүр үгс: Сэдэвчилсэн зураг,
агаар, сансрын зураг, зурагзүйн
дүрслэл, гео-орон зайн технологи
Keywords: Thematic map, Aerial
and satellite images, Cartographic
representation, Geospatial technology
Зорилго
1. Нийгэм-эдийн засаг (НЭЗ)-ийн газарзүйн салбар шинжлэх
ухааны судлах зүйл, судалгааны аргуудтай танилцах;
2. Зурагзүйн дүрслэлийн аргууд ба гео-орон зайн технологи
ашиглан НЭЗ-ийн юмс үзэгдлийн газарзүйн тархалтын зүй
тогтол, харилцан хамаарлыг тайлбарлах;
3. Сэдэвчилсэн газарзүйн зураг унших, анализ хийх, дүгнэлт
гаргах замаар байгаль-нийгмийн тулгамдсан асуудлыг
шийдвэрлэхэд ашиглах;
Хураангуй
НЭЗ-ийн газарзүй бол газарзүйн шинжлэх ухааны хоёр том
салбарын нэг бөгөөд хүний үйл ажиллагааны нөлөөгөөр
өөрчлөгдөж буй байгалийн нөхцөл, нөөц, тэдгээрийн хоорондын
хамаарлыг судална. Энэ бүлэгт НЭЗ-ийн газарзүйн салбар ухааны
хөгжлийн тойм, хандлага, судлах зүйл, мэдээллийн эх үүсвэр,
судалгааны арга зүйн талаар нэгтгэн авч үзсэн болно. НЭЗ-ийн
үзэгдэл, юмсыг зураглах, зурагзүйн дүрслэлийн үндсэн аргуудын
онцлог, төрөл, ялгааг судалгаанд хэрэглэх байдлыг тоймлон дурдаж
жишээгээр тайлбарлав. Бүлгийн сүүлийн хэсэгт НЭЗ-ийн газарзүйн
судалгаанд орчин үед хэрэглэгдэх болсон зайнаас тандах судлал,
ГМС-ийн зураглалын зэрэг аргуудыг товч дурьдсан болно.
Х.Цогбадрал
П.Энхжаргал
Ц.Бат-Эрдэнэ
Х.Цогбадрал ( ) П.Энхжаргал, Ц.Бат-Эрдэнэ
Монгол улсын боловсролын их сургууль, Газарзүйн тэнхим
e-mail:tsogbadral@msue.edu.mn
©
Батчулуун, Е., Цогбадрал, Х. (Ред.). (2021). Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс
15
Ерөнхий ойлголт
Зураг 1.8 Зурагзүйн дүрслэлийн аргууд
29
2
ХӨГЖЛИЙН ГАЗАРЗҮЙ
Keywords: More economically developed
countries (MEDCs), Less economically
developed countries (LEDCs), Regions,
Human development index
Түлхүүр үгс: Эдийн засгийн өндөр
хөгжилтэй орнууд, Буурай хөгжилтэй
орнууд, Бүс нутаг, Хүний хөгжлийн
индекс
Хураангуй
Энэ бүлэг нь дэлхийн улс орнуудын хил хязгаар, нутаг дэвсгэрийн
өөрчлөлтийн түүхэн байдал, нийгэм-эдийн засгийн хөгжлийн ялгаа,
түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг газарзүйн талаас нь авч үзсэн
Дэлхийн улс орнууд, Хөгжил ба тэгш бус байдал гэсэн хоёр хэсгээс
бүрдэнэ. Холбогдох тоо баримтыг Олон улсын валютын сан, Дэлхийн
Банк болон НҮБ-аас жил бүр гаргадаг эх сурвалжаас авав. Хөгжил
бол дан ганц материаллаг талаасаа биш, амьдралын чанар, сэтгэл
ханамжийн үзүүлэлтээр хэмжигдэх тул Хүний хөгжлийн индекс,
Ядуурлын индекс, Аз жаргалын индекс зэрэг хөгжлийн индексийн
талаар цухас дурдав. Улс орнуудыг хөгжлийн түвшнээр нь янз
бүрээр ангилдаг, энэ нь тухайн судалгааны байгууллага, судлаачдын
баримталдаг байр сууриас хамаарахаас гадна улс орны хөгжлийн
хурдац зэргээс хамаарч өөрчлөгдөж байдаг тул “туйлын” утгаар
нь ойлгох боломжгүй юм. Иймд нийгэм-эдийн газарзүйн тулгуур
эх сурвалжуудад түгээмэл ашиглаж буй ангиллыг энд голлон авав.
Бүлгийн сүүлийн хэсэгт баялаг ба орлогын хуваарилалтын ялгааг авч
үзсэн болно.
Е.Батчулуун
Е.Батчулуун ( )
Монгол улсын боловсролын их сургууль, Газарзүйн тэнхим
e-mail:batchuluun@msue.edu.mn
©
Батчулуун, Е., Цогбадрал, Х. (Ред.). (2021). Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс
Зорилго
1. Улс орнуудын ялгаа, түүнд нөлөөлөх хүчин зүйлс ба шалтгааныг
судлах;
2. Нийгэм-эдийн засгийн хөгжлийн шалгуур үзүүлэлтийг газарзүйн
байрлал, уур амьсгал, байгалийн нөхцөл, хүн ам зүйн үүднээс авч
үзэн жишээн дээр тулгуурлан дүгнэлт гаргах;
3. Баялгийн хуваарилалтын ялгааг нийгэм-эдийн засгийн болон
хүний хөгжилтэй холбон тайлбарлах;
37
Хөгжлийн газарзүй
Йордан, Кувейт) хэмээн ялгагдана.
Гэвч хаант засаглалтай улсын ихэнх
нь үндсэн хуульт буюу хязгаарлагдмал
хэлбэртэй. Энд хамаарах Бельги,
Англи, Дани, Люксембург, Нидерланд,
Норвег, Швед, Япон зэрэг улсад хууль
ёсны засгийн эрхийг парламент барьж,
засгийн газар ажиллах ба хаан нь үндсэн
хуульдаа захирагдан төлөөллийн үүрэг
гүйцэтгэхээс гадна уламжлалаа хадгалж,
улс орны амьдралд идэвхтэй оролцдог.
Хаант ба бүгд найрамдах засаглалтай
улсын аль нь ч шашин төр хосолсон8
хэлбэртэй байж болно. Хаант улсуудаас
Марокко, Йордан, Саудын Араб, Оман,
Ватикан, Бруней улс; Бүгд найрамдах
улсуудаас Иран, Йемен, Пакистан, Судан
8 theocratic state
улс ийм засаглалтай. Шашин төрийг
хосолсон эдгээр улсын тэргүүн нь шашны
төлөөлөгч байдаг онцлогтой.
Улс орнууд сайн дурын үндсэн дээр
нэгдэн хамтын нөхөрлөл байгуулдаг
бөгөөд гарах эрх нь нээлттэй, бүгд
найрамдах ба хаант засаглалын аль аль нь
байж болно. Жишээ нь: Их Британи улс
өөрийн колони байсан улсуудтай нэгдэн
байгуулсан хамтын нөхөрлөлд 16 улс
(Канад, Австрали, Шинэ Зеланд г.м) ордог
бөгөөд Английн хатан хааныг улсынхаа
тэргүүн гэж үздэг. Хамтын нөхөрлөлийн
орнууд боловсрол, шинжлэх ухаан,
худалдаа зэрэг салбарт хамтран ажиллах,
зарим хөнгөлөлт эдлэх боловч гадаад
дотоод асуудлаа бие даан шийдвэрлэнэ.
Зураг 2.3 Улс орнуудын төрийн тогтолцоо (Эх сурвалж: Diercke International Atlas, 2010)
61
Хөгжлийн газарзүй
HPI-1 ангилалд, Oлон улсын хамтын
ажиллагаа хөгжлийн байгууллага (OEC-
D)-ын гишүүн орнууд өндөр орлоготой
буюу HPI-2 ангилалд орно.
Хүн амын ядуурлын индекст 1)
60 хүрэхээс өмнө нас барж буй хүн
амын эзлэх хувь, 2) функциональ бичиг
үсэггүй насанд хүрэгчдийн эзлэх хувь, 3)
ядуурлын түвшингээс доогуур орлоготой
хүн амын эзлэх хувь, 4) урт хугацааны
ажилгүйдлийн түвшин (12 сар ба түүнээс
дээш) зэргийг тооцож үзнэ. Жишээ нь: 40-
өөс доош насны хүмүүсийн нас баралтын
түвшин нь эрүүл мэндийн үйлчилгээ
хангалтгүй байгааг илэрхийлнэ. Хэрэв
бичиг үсэг үл мэдэгдчдийн хувь өндөр
бол ажилгүйдэл их байгааг илтгэнэ.
НҮБ-аас 2011 оноос Ядуурлын олон
хэмжээст индекс30 хэрэглэх болсон
ба эрүүл мэнд, боловсрол, амьдралын
стандарт гэсэн гурван хэмжигдэхүүнд
хамаарах 10 үзүүлэлтээр тооцно. Үүнд: 1)
Сургуулийн хамран сургалт, 2) Суралцсан
жил буюу 5 хүртэл жил сургуульд сурсан
эсэх, 3) Нярайн эндэгдэл, 4) Хоол хүнсний
хангамж, 5) Материаллаг хэрэгцээ, 6)
Ариун цэврийн нөхцөл, 7) Ундны усны
хангамж, 8) Орон байр, 9) Түлшний
хангамж, 10) Эрчим хүчний хангамж,
зэрэг болно (Хүснэгт 2.13).
30 Multidimensional Poverty Index (MPI)
Хүснэгт 2.13 Ядуурлын олон хэмжээст
индекст ашиглах үзүүлэлтүүд31:
10 үзүүлэлт
Боловсрол (үзүүлэлт
болгон 1/6-тэй тэнцэнэ)
Суралцсан жил (5
хүртэл жил суралцсан
эсэх)
Сургуульд хамрагдалт
(8-р анги хүртэл
сурсан эсэх )
Эрүүл мэнд (үзүүлэлт
болгон 1/6-тэй тэнцэнэ)
Хүүхдийн нас баралт
Хоол тэжээлийн
байдал
Амьдралын стандарт:
(үзүүлэлт болгон
1/18-тэй тэнцэнэ)
Гэрэл, цахилгаан
Ариун цэврийн
хангамж
Ундны усны хангамж
Орон байр
Хоол хийх түлш
Эд хогшил (радио,
телевиз, хөргөгч г.м.)
Дээрх үзүүлэлт 33.33 хувь, түүнээс
доош байвал ядуу гэж үзнэ. Гэвч улс орон
болгон хоорондоо ялгаатай. Ялангуяа
гуравдагч ертөнцийн улсууд хоорондоо
бүр ч их ялгаатай бөгөөд нийтлэг тал
нь хүн амын ихэнх хэсгийн амьдралын
түвшин доогуур байдагт оршино.
31 Alkire, et.al. (2011): Brief Methodological Note".
Oxford Poverty & Human Development Initiative (OPHI)
Хүснэгт 2.12 Хүний хөгжлийн индексээр тэргүүлэгч орнууд (2007, 2011, 2018)
Улсын нэр ХХИ (2007) Улсын нэр ХХИ (2011) Улсын нэр ХХИ (2018)
1 Норвег 0.971 Норвег 0.943 Норвег 0.953
2 Австрали 0.970 Австрали 0.929 Щвейцар 0.944
3 Исланд 0.969 Нидерланд 0.910 Австрали 0.939
4 Канад 0.966 АНУ 0.910 Ирланд 0.938
5 Ирланд 0.965 Шинэ Зеланд 0.908 Герман 0.936
6 Нидерланд 0.964 Канад 0.908 Исланд 0.935
7Швед 0.963 Ирланд 0.908 Хонконг 0.933
8 Франц 0.961 Лихтенштейн 0.905 Швед 0.933
9 Швейцар 0.960 Герман 0.905 Сингапур 0.932
10 Япон 0.960 Швед 0.904 Нидерланд 0.931
115 Монгол 0.727 110. Монгол 0.653 92.Монгол 0.741
79
3
ХҮН АМЫН ГАЗАРЗҮЙ
Keywords: Population change,
Population pyramid, Migration,
Ageing population
Түлхүүр үгс: Хүн амын өөрчлөлт
Нас хүйсийн пирамид, Шилжих
хөдөлгөөн, Хүн амын насжилт
Хураангуй
Хүн амын газарзүй бол хүн ам зүй ба газарзүйн шинжлэх ухааны
зааг болох салбар шинжлэх ухаан юм. Энэ нь хүн амын өөрчлөлт,
суурьшил, шилжилт хөдөлгөөнийг орон зайн үүднээс авч үзэн
учир шалтгааныг судалдаг. Энэ бүлэгт дэлхийн хүн амын тоо,
өсөлт, нийгмийн хөгжлийн хамаарал, тархалт суурьшил, шилжилт
ба тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийн талаар дурдана. Холбогдох
тоон мэдээллийг боловсруулахдаа НҮБ-ын Хүн амын сан, Хүн
амын хэлтэс, Дэлхийн Банк зэрэг голлох байгууллагын цахим
сангаас аль болох сүүлийн оныхоор авахыг зорьсон ба тухайн улс
орон, бүс нутгийн хүн амын өөрчлөлт, бүтэц бүрэлдэхүүн, төрөлт
ба нас баралтын коэффициент, төрөлтийн түвшин, нас хүйсийн
суварга зэргийг тухай бүрт нь дурдсан холбоосыг ашиглан авах
боломжтой.
Е.Батчулуун
Е. Батчулуун ( )
Монгол улсын боловсролын их сургууль, Газарзүйн тэнхим
e-mail:batchuluun@msue.edu.mn
©
Батчулуун, Е., Цогбадрал, Х. (Ред.). (2021). Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс
Зорилго
1. Хүн амын газарзүйн ойлголтыг эзэмшин, нутаг дэвсгэрийн
ялгааг судлах;
2. Хүн амын тоо, өсөлт, нягтшил, суурьшилтад нөлөөлөх хүчин
зүйлсийг тодорхойлох, тайлбарлах;
3. Холбогдох тоон мэдээлэл ашиглан хүн амын газарзүйн
асуудлуудыг судлан, зураглах, дүгнэлт гаргах;
98
Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс
Наслалт хамгийн
өндөр (20 улс) Наслалт хамгийн
богино (20 улс)
Хонконг 85.3 Гамби 63.0
Япон 85.0 Буркина Фасо 63.0
Макао 84.7 Бенин 62.8
Швейцар 84.3 Бурунди 62.7
Сингапур 84.1 Гвиней 62.6
Итали 84.0 Ангол 62.2
Испани 84.0 Зимбабве 62.2
Австрали 83.9 Того 62.1
Исланд 83.5 Мозамбик 62.1
БНСУ 83.5 Ард.Конго 61.6
Израил 83.5 Мали 60.5
Швед 83.3 Камерун 60.3
Мартини 83.1 Эк.Гвиней 59.8
Франц 83.1 Гвиней-Бисау 59.4
Мальта 83.1 Кот‘д Ивуар 58.8
Канад 83.0 Өмнөд Судан 58.7
Норвег 82.9 Сомали 58.3
Ирланд 82.8 Сьерра Леоне 55.9
Шинэ Зеланд 82.8 Нигери 55.8
Грек 82.8 Лесото 55.7
Люксембург 82.8 Чад 55.2
Нидерланд 82.8 ТАБНУ 54.4
Хүснэгт 3.5 Хүн амын дундаж наслалтын
ялгаа (Эх сурвалж: 2020 World Population Data
Sheet, Population Reference Bureau: https://www.
worldometers.info/demographic/)
20 дугаар зууны 2 дугаар хагасаас хойш
дэлхийн хэмжээгээр, ялангуяа хөгжиж
буй орнуудад эрүүл мэндийн хувьд
ихээхэн ахиц гарсны үр дүнд нялхсын
эндэгдэл буурч байна. Энэ үзүүлэлт
дэлхийн дунджаар 1,000 хүүхдэд 41,
хөгжингүй орнуудад 5, хөгжиж буй
орнуудад 45, Африкийн Либери, Нигери,
Сьерра-Леон, Азийн Афганистан зэрэг
нэн ядуу оронд 100-120 орчим байна.
Хүн амын амьдралын чанарын нэг
үзүүлэлт бол бичиг үсэгт тайлагдсан
байдал юм. Өндөр хөгжилтэй болон
хуучин социалист системийн орнуудын
ихэнхэд насанд хүрэгчдийн (15 ба
түүнээс дээш) 95.0 ба түүнээс дээш хувь
нь бичигт үсэгт тайлагдсан бол хөгжиж
буй зарим оронд одоо хүртэл доогуур
байна. 1820 онд дэлхийн хүн амын
дөнгөж 12 хувь нь бичиг үсэг мэддэг
Зураг 3.21 Хүн амын дундаж наслалт, улсаар (Эх сурвалж: UN Population Division, 2019:
https://ourworldindata.org/life-expectancy)
125
4
СОЁЛЫН ГАЗАРЗҮЙ
Keywords: Cultural differences,
Ethnic classication, Language
geography, Religional geography
Түлхүүр үгс: Соёлын ялгаа
Хүн амын угсаатны бүтэц
Хэлний газарзүй Шашны газарзүй
Зорилго
1. Соёлын газарзүйн үндсэн ухагдахуунтай танилцаж, бүрэлдэхүүн
хэсгүүдийн орон зайн тархалтыг судлах;
2. Дэлхийн голлох хэл ба шашны газарзүйн онцлог, тархалтыг
харьцуулах, шалтгааныг тайлбарлах;
3. Соёлын олон талт байдлыг харьцуулан, харилцан ойлголцлын
талаар дүгнэлт гаргах;
Хураангуй
Энэ бүлэгт соёлын голомт, мужлал, бүрэлдэхүүн хэсгийн талаар
үндсэн ойлголт өгч хэл ба шашны ялгаа, нутаг дэвсгэрийн тархалтад
тулгуурлан газарзүйн талаас нь авч үзэхийг зорьсон болно. Хэлний
аймаг, язгуур, тэдгээрт багтах бүлэг ба дэд бүлэг хэлний тоо зэргийг
“хатуу” тогтоох аргагүй тул их, дээд сургуулийн газарзүйн үндсэн
сурах бичгүүдэд түгээмэл хэрэглэдэг ангиллыг гол болгон авав.
Өргөн хүрээтэй энэ ухагдахууныг тэр бүр багтаах боломжгүй тул
нутаг дэвсгэр, тархалтыг дүрсэлсэн газарзүйн зургийг ашиглан
нэмэлт мэдээлэл авах боломжтой юм. Соёлын газарзүйн ялгаа,
ижилсэл, ондоошлын цаад мөн чанар нь дэлхийн хүн амын үндэстэн,
угсаатны бүтэц бүрэлдэхүүн, амьдарч буй нутаг оронтой холбоотой
тул бүлгийн сүүлийн хэсэгт энэ талаар товч оруулав.
Е.Батчулуун
Х.Цогбадрал
Е. Батчулуун ( ) Х.Цогбадрал
Монгол улсын боловсролын их сургууль, Газарзүйн тэнхим
e-mail:batchuluun@msue.edu.mn
©
Батчулуун, Е., Цогбадрал, Х. (Ред.). (2021). Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс
137
Соёлын газарзүй
хэлийг албан ёсны хэл гэж үздэг бол
Ангол ба Мозамбик улсын албан ёсны
хэл нь португали юм.
Номхон далайн арлын улсуудын
ихэнх нь Европын аль нэг хэлийг албан
ёсны хэл болгосон байдаг. Албан
ёсны хоёр хэлтэй Канад ба Финланд,
гурван хэлтэй Боливи, Бельги, 4 хэлтэй
Сингапур гэх мэт олон хэл (multilin-
gual)-ээр онцгойрдог улсууд ч бий. Өмнөд
Африкийн БНУ үндсэн хуулиндаа 11
хэлийг албан ёсных хэмээсэн бол Энэтхэг
улсад үндэсний бус, мужийн түвшинд
албан ёсны статустай 18 хэл бий.
Олон хэлтэй улсад соёлын ба орон
зайн хуваагдал үүсэх нь бий. Канадад
1969 онд батлагдсан албан ёсны хэлний
бодлогоор франц ба англи хэлийг эрх
тэгш статустай хэмээн үзсэн боловч
франц хэлтэн Квебек мужид бөөгнөрч,
бусад газраа амьдардаг англи хэлтэн
хүмүүсийн хооронд мэдэгдэхүйц соёлын
ялгаа үүсгэдэг. Түүгээр ч үл барам Квебек
мужид салан тусгаарлах хөдөлгөөн үүсэж,
бүх нийтийн санал асуулга явуулсан
билээ. Канадын хойд нутгийн уугуул
оршин суугчдын хэлний онцлогийг
харгалзан дээрх 2 хэл дээр 6 уугуул
хэлийг нэмж, тус улс нийтдээ албан ёсны
8 хэлийг хуульчилжээ. Албан ёсны ганц
хэлтэй (monolingual) харьцангуй цөөн
улсын нэг нь Монгол юм.
Албан ёсны хэл нь англи боловч амьдарч
буй үндэстэн, ястнаас хамааран “албан
бус” олон төрлийн хэлийг өдөр тутмын
амьдралдаа хэрэглэдэг улс олон.
Тухайлбал, олон үндэстэн холилдон
амьдардаг АНУ-ын албан хэл англи
боловч өөр олон хэл ашигладаг. Тус
улсын 40 орчим муж улсад жолооны
шалгалтын тестийг олон гадаад хэл
дээр (Калифорнд 30, Нью-Йоркд 23,
Мичиганд 20 хэл) авдагийн дотор араб
финн хэл ч орно. АНУ-ын хүн амын
18 хувь нь гэртээ англиас өөр хэлээр
ярьдаг бөгөөд зөвхөн Калифорнд гэхэд
л сургуулийн 3 хүүхдийн нэг нь англиас
өөр хэлтэй гэр бүлийнх байдаг. Нийслэл
хотын сургуулиудад 127 төрлийн хэл ба
аялгаар ярьдаг тооцоо гарчээ. Иймд 1960-
аад оноос эхлэн хос хэлний сургалтын
хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна.
Дэлхий дээр ярьж буй хүний тоогоор
үзвэл өргөн хэрэглэгддэг хэл нь хятад,
испани, англи, бенгал, хинди, урду, араб,
португал, орос, япон, герман ба франц
болно8. Эдгээрээс 200 саяас олон хүн
ярьдаг хэлийг НҮБ-ын албан ёсны хэл
хэмээн зарласан ба энэ нь англи, франц,
испани, араб, хятад, орос гэсэн 6 хэл
юм. Олон улсын түвшний ажил хэрэгт
хэрэглэгдэх ач холбогдлоор хамгийн
эхэнд англи, дараа нь франц, испани
орно. 2020 оны байдлаар англи хэл 80
улс, испани 58, франц 32, араб 26 улсын
албан ёсны хэл болж байна. Орос хэл нь
ОХУ, Беларусь, өмнөд Осетинээс гадна
Украин, Киргиз, Абхаз болон Украин,
Румын, Молдавийн зарим мужид улсын
байгууллагуудад хэрэглэгддэг (Зураг
4.11).
Англи хэл бол хэлний өөрчлөлтийн
үр дүнд үүссэн, герман гаралтай хэл
юм. Орчин цагийн англи хэл нь эртний
Англи буюу Англо-Саксон хэлний нэг
аялга байдлаар үүсч, НТ 5 дугаар зууны
үед Британид нэвтэрч латин болон франц
хэлний норманд аялгаар баяжин хөгжжээ.
Британчууд 1362 онд франц хэлийг халж,
англи хэлийг албан ёсны хэл болгожээ.
Ингэснээр англи хэл Европоос хальж
бүх тивд тархан, дэлхийн хамгийн
түгээмэл хэл болсон ба эдүгээ 1.5 тэрбум
хүн ярьж байна. Хэл зүйч Самуэл
Жонсон (1709-1784) “стандарт дүрэм”-
ийг боловсруулснаар орчин цагийн англи
хэл төгөлдөржсөн гэж үздэг.
8 https://www.mapsofworld.com/world-language-map.
htm
138
Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс
Зураг 4.12 Англи хэлний газарзүйн тархалт
(Эх сурвалж: https://commons.wikimedia.org/wiki/File:Anglospeak)
Зураг 4.11 Албан ёсны хэлний газарзүйн тархалт (Эх сурвалж: Diercke International Atlas, 2010)
153
5
ХОТЫН ГАЗАРЗҮЙ
Keywords: Settlement type, urban and
rural settlement, setllement hierarchy,
urbanization, urbanization rate
Түлхүүр үгс: Суурьшлын хэлбэр, хот
ба хөдөөгийн суурьшил, суурьшлын
шатлал, хотжилт, хотжилтын түвшин
Зорилго
1. Хүн амын суурьшлын хэлбэр, хот, түүний хөгжлийн үеүдийг
тайлбарлах;
2. Хотын орон зайн бүтэц, хэлбэрүүдтэй танилцах;
3. Хотжилтын ялгаа ба бүс нутаг, улс орнуудын хөгжлийн
түвшний хамаарлыг тайлбарлах;
4. Хотжилтын төлөв, хандлагыг бүс нутгуудаар ялгаатай болохыг
тодорхойлох;
Хураангуй
Хот нь хүн ам бөөгнөрөн суурьшсан бага хэмжээний газар нутаг
бөгөөд тэнд оршин суугчдын нийгэм, соёл, аж ахуйн бүхий үйл
ажиллагааны цогц системийг бүрдүүлж байдаг. Дэлхийн хүн ам,
эдийн засаг өсөхийн хэрээр хотууд хурдацтай өргөжин тэлж, Ази,
Африкийн хөгжиж буй орнуудад өсөлтийн зонхилох хувь ногдож
байна. Хүн амын суурьшил, хэлбэр, хотын тухай тодорхойлолтууд,
түүний орон зайн бүтцийн талаар бүлгийн эхний хэсэгт авч үзсэн
ба хотын хөгжлийн түүхэн үе шатуудыг бүлгийн дараагийн хэсэгт
өгүүлсэн. Бүлгийн сүүлийн хэсэгт хотжилтын түүхэн өөрчлөлт,
түүнд нөлөөлсөн хүчин зүйл, цаашдын хандлага, бүс нутгууд дахь
орон зайн ялгааны талаар авч үзлээ. Мөн манай орны хотжилтын
тухай товч дурьдсан болно.
Ц.Бат-Эрдэнэ
Ц. Бат-Эрдэнэ ( )
Монгол улсын боловсролын их сургууль, Газарзүйн тэнхим
e-mail:baterdene@msue.edu.mn
©
Батчулуун, Е., Цогбадрал, Х. (Ред.). (2021). Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс
159
Хотын газарзүй
Ийм байдлаар тооцож үзвэл, Канадын
Торонто хотын хил дотор 2011 онд
ойролцоогоор 2.6 сая хүн оршин сууж
байсан бол ойролцоох хотын бөөгнөрөл
буюу агломериацид нь бараг хоёр дахин
их буюу 5.1 сая, харин «их хотын бүс»-д
5.6 сая хүн оршин сууж байжээ.
Хотуудыг олон янзаар ангилдаг ч хүн
амын тоо, гүйцэтгэх үүргээр нь ангилах
ангилал голлодог байна (Хүснэгт 5.2
түүвэрлэн харуулав). Тухайн улс, бүсийн
төр, засгийн газар нь байрладаг засаг
захиргааны төвийн үүрэг гүйцэтгэдэг хот,
суурин газрыг нийслэл хот гэж нэрлэнэ.
Тухайн улсын эдийн засгийн голлох
салбарууд болох банк, бирж, аж үйлдвэр,
зам тээврийн төвүүд, шинжлэх ухааны
байгууллагууд байрладаг нийслэл хотууд
олонх боловч Исламабад (Пакистан),
Канберра (Шинэ Зеланд) зэрэг зөвхөн
засаг захиргаа, улс төрийн үүргийг
гүйцэтгэдэг нь ч цөөнгүй бий.
Хүснэгт 5.2 Хотыг ангилах шалгуурууд
Ангилах шалгуур Ангилал
Хүн амын тоогоор:
Жижиг хот- 50 мян. хүртэлх хүн амтай
Дундаж хот- 50 мян.- 100 мян. хүн амтай
Том хот- 100 мян.- 250 мян. хүн амтай
Их хот- 250 мян.- 500 мян. хүн амтай
Маш том хот- 500 мян.- 1 сая хүн амтай
Саятан хот- 1 саяас дээш хүн амтай
Эдийн засгийн
газарзүйн
байрлалаар:
Тээврийн замын огтлолцлын цэг дээр байрладаг хот
Томоохон уул уурхайн бүсэд байрладаг хот;
Томоохон боловсруулах үйлдвэрийн бүсэд байрладаг хот;
Эрчимжсэн хөдөө аж ахуйн бүсэд байрладаг хот;
Боомт хот
Аж ахуйн онцлогоор:
Олон үйлдэлт (засаг захиргаа болон улс төр, соёл, эдийн засгийн
хосолсон бүтэцтэй (нийслэл бас олон том хотууд))
Бусад зонхилох бүтэцтэй хот (үйлдвэрлэлийн, тээврийн зэргээс
бусад) ихэвчлэн жижиг засаг захиргааны төвтэй анхан шатны
байгууллага
Амралт, сувиллын хот
Шинжлэх ухааны мөн шинжлэх ухааны туршилтын төв
5.3 Хотын орон зайн бүтэц,
хэлбэр
Хотын орон зайн төлөвлөлтийг хийхдээ
тухайн хотын хэмжээ, төлөвлөлтийн
төвүүд, тэнхлэгүүд, бүсүүд, байгалийн
ландшафтын төрх, хотын үүрэг, тээврийн
болон эдийн засгийн байгуулалт, түүхэн
уламжлал зэрэг нийгэм, байгаль газарзүйн
нөхцөл нөөцийг харгалзан үздэг.
Төлөвлөлтийн бүтцийн эдгээр элемент
тус бүр нь түүний нөлөөллийн шинж
чанарын дагуу өөрийн нөлөөллийн
бүсийг бий болгож байдаг. Функциональ
бүсчлэл нь юуны түрүүнд хотын өөр өөр
хэсгүүдийн хэрэглээний ялгааг харуулдаг
бол хотын төлөвлөлтийн бүтэц нь
функциональ бүсүүд болон тэдгээрийн
хоорондох холболтын системийн
харилцан хамаарлыг илэрхийлнэ. Хотын
орон зайн төлөвлөлтийн бүтэц нь
түүний хэмжээ, хотын тээврийн бүтцийг
хэрхэн байгуулахаас ихээхэн хамаардаг.
Тээврийн дэд бүтэц нь зөвхөн хотын
177
Хотын газарзүй
5.5.2 Хотжилтын хандлага
Хотжилтын хөгжлийн орчин үеийн нэг
хэв шинж бол буюу захын дүүргийн
хотжилт (suburbanization) юм. Энэ
нь хүмүүс хотжилтын нөлөөгөөр бий
болсон дуу чимээ, агаарын бохирдол,
ногоон байгууламжийн дутагдал зэргээс
шалтгаалж томоохон хотоос дайжин,
хот орчмын тав тухтай бүсэд нүүн
суух суурьшлын нэг хэлбэр юм. Гэхдээ
тэдгээр хүмүүс бүгд хотод өөрийн ажлаа
үргэлжлүүлэн эрхэлдэг байна. Цаашид
уг суурьшлын бүсэд дэлгүүр, худалдаа,
үзвэр, үзэсгэлэн, амралт зугаалгын
үйлчилгээ нэвтэрч эхэлдэг. Хотын захын
дүүргийн хөгжилтөнд нөлөөлсөн гол
хүчин зүйл бол хүн бүр автомашин
эзэмшиж эсвэл хоорондоо хамтран
ашиглах боломжтой болсон явдал юм.
Зураг 5.18 Лас Вегас хотын захын дүүргийн хотжилт, АНУ, Невада муж
(Эх сурвалж: https://www.britannica.com/topic/suburb)
Хөдөөд хотын амьдралын хэв маяг тархах
үзэгдлийг рурбанизац (rurubanization)
буюу хөдөөгийн хотжилт гэж нэрлэдэг.
Орчин үед хөгжингүй орнуудын бараг
бүх тосгоны оршин суугчид хотын соёл,
иргэншлийн ашиг шимийг томоохон
хотын иргэдийн адил хүртэн амьдрах
боломжтой болжээ.
Конурбаци (conurbation) нь хүн амын
өсөлт, хотын тэлэлтийн нөлөөгөөр, хэд
хэдэн хот, томоохон суурин газрууд болон
бусад хот, суурин газрууд хоорондоо хил
189
6
БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ГАЗАРЗҮЙ
Keywords: Natural condition, Classica-
tion of natural resources, Renewable and
nonrenewable resources, Mining, Natural
resources use
Түлхүүр үгс: Байгалийн нөхцөл,
Нөөцийн ангилал, Нөхөн сэргээгдэх
ба сэргээгддэггүй нөөц, Ашиглалт,
Олборлолт, Боловсруулалт
Зорилго
1. Байгаль-нийгмийн харилцан хамаарлыг байгалийн нөөц
баялгийг ашиглахтай холбон авч үзэх, тэдгээрийн эдийн
засгийн газарзүйн ухагдахуун талаас тодорхойлох;
2. Улс орнуудын хөгжлийн ялгаатай байдалтай холбон дүгнэлт
гаргах, ялгааг тодорхойлох харьцуулан судлах;
3. Байгалийн нөөцийн тархалтын зүй тогтлыг тайлбарлах, улс
орнуудын эдийн засгийн хөгжилд нөлөөлөх байдал, аж ахуйн
ач холбогдлыг тодорхойлох;
Хураангуй
Байгаль орчныг танин мэдэх, нийгмийн сэтгэлгээг хөгжүүлэхэд
газарзүйн шинжлэх ухаан ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Байгалийн
нөөцийн тархалт, ашиглалттай холбоотой бүхий л үйл явц
нэг талаас зах зээлийн эрэлт хэрэгцээ нөгөө талаас байгалийн
баялгийг ашиглах гэсэн байнгын холбоонд оршино. Аж үйлдвэр,
зам тээвэр, харилцаа холбоо, үйлчилгээ, батлан хамгаалах, эрүүл
мэнд, боловсрол, гэр ахуй, техник, технологийн зэрэг бүхий л
салбарт байгалийн нөөцийг ашиглах хэрэглээ улам өссөөр байна.
Эрдэс түүхий эдийн эрэлт хэрэгцээ, техник технологийн эрчимтэй
хөгжил зэрэг нь далай, тэнгисийн ёроол, туйлын бүс, өндөр уулс,
элсэн цөл гэх мэт нутгийг эзэмших нөхцлийг бий болгож газарзүйн
бүрхэвчийн хувьсал өөрчлөлтөд нөлөөлж байна. Иймээс байгалийн
нөөц нь хүн-байгаль-нийгэм гэсэн хүрээнд хүн амын өсөлт, эдийн
засгийн хөгжилтэй нягт холбоотой. Энэ бүлэгт байгалийн нөөцийн
газарзүйн тархалт, байршилт, ашиглалтыг улс орон, бүс нутгийн
хүрээнд авч үзэв.
С.Хадбаатар
С.Хадбаатар ( )
Монгол улсын боловсролын их сургууль, Газарзүйн тэнхим
e-mail:khadbaatar@msue.edu.mn
©
Батчулуун, Е., Цогбадрал, Х. (Ред.). (2021). Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс
198
Нийгэм эдийн засгийн газарзүйн үндэс
ихээхэн тархалттай ба цагаан тугалга
(Малайз, Индонез, Тайланд), төмөр
(Япон, Канад, Шинэ Зеланд) алт (АНУ,
Канад) бокситын (Австрали) нөөц их.
Австрали (илменит, циркон, рутил),
Энэтхэг, Шри Ланка (илменит, монацит,
циркон), АНУ (илменит, монацит), Бразил
(монацит), Намиби, Ангол (алмаз) далайн
эргийн бүсийн хүнд металлын шороон
ордын нөөцтэй. Фосфоритийн томоохон
ордууд АНУ, Африк, Өмнөд Америкийг
хүрээлсэн шельфээр их тархсан.
Хүдрийн ашигт малтмалаас
ферромарганцын ордыг 100 гаруй
жилийн өмнө Английн далай судлалын
экспедиц (Challenger) анх нээсэн. Түүнээс
хойш ОХУ-ын (Витязь, Академик
Курчатов, Дмитрий Менделеев) зэрэг
далайн экспедицүүд судалгаа хийж ийм
ордууд Кар, Баренцын тэнгисийн далайн
гүн ховил, хотгоруудаар 100-7000 м-ийн
гүнд байгааг тогтоожээ. Эдгээр ордод
манган, төмөр, никель, кобальт, зэс,
титан, молибден зэрэг холимог металлын
хүдрүүд ч байдаг (Зураг 6.4).
Металл ашигт малтмал. Аж ахуй,
үйлдвэрлэлд хэрэгцээтэй химийн нэгдэл
буюу эрдсүүд агуулсан чулуулгийг хүдэр
гэх ба ихэвчлэн металл ашигт малтмалын
төрлүүд дээр хэрэглэнэ. Хүдрийн
чанарыг ашигт нэгдлүүдийн агуулга,
эрдсийн бүрэлдэхүүнээр тодорхойлно.
Хар, өнгөт, үнэт, холимог, цацраг идэвхит,
сарнимал, ховор гэх мэт ангилах ба шинж
чанар, үйлдвэрлэлд ашиглагдах байдлаар
ялгаатай. Төмрийн хүдрийг агуулгаар нь
их, дунд, бага гэж үзэх бөгөөд 45 хувиас
дээш бол баяжуулалтгүй боловсруулна.
Металлын хүдэр нь ган хайлуулах, төмөр,
ширэм, хайлшны үйлдвэрийн гол түүхий
эд бөгөөд зарим төрлийн хүдрээс будаг
гаргаж авдаг. Төмрийн хүдрийн ихээхэн
нөөцтэй оронд АНУ, Канад, Энэтхэг,
Франц, Швед, ӨАБНУ, Казахстан багтана.
Мөн ОХУ, Украин, Бразил, Хятад,
Австралид агуулга өндөртэй ордууд
тогтоогджээ.
Эрдэс, түүхий
эдийн төрөл Нөөц ихтэй улс
Газрын тос Саудын Араб, Ирак, Кувейт, АНЭУ, Иран, Венесуэл, ОХУ, Ливи,
АНУ
Байгалийн хий Орос, Иран, Катар, Саудын Араб, АНЭУ, АНУ, Алжир, Венесуэл,
Нигери, Ирак
Чулуун нүүрс Хятад, АНУ, Орос, Австрали, Герман, Их Британи, Энэтхэг,
ӨАБНУ, Польш, Украин, Канад
Төмрийн хүдэр Бразил, Орос, Канад, Хятад, Австрали, Украин, АНУ, Казахстан,
Энэтхэг, ӨАБНУ
Марганцын хүдэр ӨАБНУ, Австрали, Габон, Бразил, Энэтхэг, Казахстан, Хятад
Хромын хүдэр ӨАБНУ, Зимбабве, Энэтхэг, Турк, Филиппин, Иран, Канад, Бразил
Хөнгөнцагааны хүдэр Гвине, Бразил, Австрали, Ямайка, Суринам, Гайана
Зэсийн хүдэр Чили, АНУ, Хойд Солонгос, Замби, Перу, Австрали, Казахстан,
Хятад
Цагаан тугалганы хүдэр Малайз, Бразил, Индонез, Хятад, Боливи, Орос
Фосфорын хүдэр Марокко, АНУ, Тунис, Австрали, Баруун Сахар, Египет, Бразил
Хүснэгт 6.2 Эрдэс түүхий эдийн нөөц, улсаар
213
Байгалийн нөөцийн газарзүй
Дүгнэлт
Нийгмийн байгаль орчинд үзүүлэх нөлөө нийгмийн хөгжлийн үе шатуудад
янз бүр байжээ. Нийгмийн хөгжил газарзүйн орчинд явагдаж газарзүйн
орчин хүний нийгэмд, хөгжил нь газарзүйн орчинд нөлөө үзүүлнэ. Иймээс
нийгмийн амьдрал газарзүйн орчноос тусдаа оршин тогтнож чадахгүй
билээ.
Газарзүйн орчин бол нийгмийн хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлнө.
Нийгмийн үйлдвэрлэлийн бүхий л салбарт гарсан дэвшил нь техник
технологийн хөгжил бөгөөд хөдөлмөр хөнгөвчлөх, үр ашгийг нэмэгдүүлэх
зорилготой автоматжуулалт юм.
Орчин үед газрын нөөцийг зохистой ашиглах зорилгоор хөдөө аж ахуйг
эрчимжүүлэх, усжуулах, намаг хатаах, хөрсний хүчиллэгийг бууруулах,
эрдэс бордоо үйлдвэрлэх, таримал ургамлын генетик, селекцийг жолоодох
зэрэг технологи нь байгалийн нөхцөлөөс маш бага хамаардаг болж байна.
Байгалийн нөөцийг зохистой ашиглах, тогтвортой хөгжлийг дэмжих
бодлого боловсруулах, экологийн асуудал зэрэг нь дэлхий нийтийг хамарсан
асуудал болсоор байна.
Асуулт даалгавар
1. Байгалийн нөхцөл ба нөөцийн ялгааг тодорхойлж эдийн засгийн хөгжилд үзүүлэх
нөлөөг тайлбарлах
2. Ашигт малтмалын тархалтад тектоникийн хөдөлгөөнтэй холбоотой зүй тогтлыг
жишээгээр тайлбарлах
3. Ашигт малтмал, хүдэр, эрдэс түүхий эд, орд газар, сав газар зэрэг нэр томьёог
тайлбарлан жишээ гарган ярилцах
4. Нөхөн сэргээгдэх ба үл шавхагдах нөөцийн төсөөтэй ба ялгаатай талыг харьцуулан
бичиж дүгнэлт хийх
5. Монгол улс нүүрсний нөөц их боловч гаднаас эрчим хүч импортоор авдаг
шалтгааныг тайлбарлан бичээрэй
6. Дэлхийн байгалийн бүс бүслүүрийн зургийг ашиглан эрдэс түүхий эдийн нөөц
ихтэй 2-3 улсыг харьцуулан эдийн засгийн газарзүйн тодорхойлолт бичээрэй.
7. Байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт нийгмийн хөгжилд ямар ямар үр дагавар
үзүүлэх вэ?
8. Биологийн нөөцийн ач холбогдлыг дэлгэрүүлэн судалж ярилцлага, семинар хийх
7
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАЗАРЗҮЙ
Түлхүүр үгс: Үйлдвэрлэлийн
анхдагч, хоёрдогч, гуравдагч,
дөрөвдөгч салбар, хөдөлмөрийн
газарзүйн хуваарь
Keywords: Primary sector,
Secondary sector, Tertiary
sector, Quaternary sector,
Spatial divisions of labour,
Зорилго
1. Үйлдвэрлэлийн салбарууд, ялгаа, орон зай-нутаг дэвсгэрийн
хуваарилалтыг судлах;
2. Үйдвэрлэлийн байршилд нөлөөлөх хүчин зүйлсэд үндэслэн
нутаг дэвсгэрийн ялгарал, төрөлжилт үүсдэг шалтгааныг
тайлбарлах;
3. Үйдвэрлэлийн салбарт ажиллагсдын бүтцийг нийгэм-эдийн
засгийн хөгжил, өөрчлөлттэй холбон анализ хийж, жишээн
дээр дүгнэлт гаргах;
Хураангуй
Байгалийн нөхцөл, нөөцийг ашиглан нийгмийн амьдралын
хэрэгцээг хангахад чиглэсэн бүх үйл ажиллагаа нь үйлдвэрлэл юм.
Мал өсгөж, тариалан эрхлэхээс бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэр,
холбоо харилцаа, аялал жуулчлал зэрэг үйлдвэрлэлийн салбар
(анхдагч, хоёрдогч, гуравдагч, дөрөвдөгч) тус бүр нь байршил,
ажиллах хүчний бүтэц, эрэлт хэрэгцээ ба нийлүүлэлт зэргээрээ
ялгагдах боловч хооронд нь салгах боломжгүй. Энэ бүлэгт
үйлдвэрлэлийн газарзүйн онцлог, хамаарал, байршилд нөлөөлөх
хүчин зүйлс болон ажиллах хүчний бүтцийн талаар дурдсан нь
8, 9, 10 дугаар бүлгийн агуулгыг судлахад суурь болно. Бүлгийн
сүүлийн хэсэгт үйлдвэрлэлийн явцад үүсэж буй хөдөлмөрийн
хуваарийн нутаг дэвсгэрийн буюу орон зайн ялгааны талаар дурдав.
Е.Батчулуун
Г.Уранчимэг
Е.Батчулуун ( ) Г.Уранчимэг
Монгол улсын боловсролын их сургууль, Газарзүйн тэнхим
e-mail:batchuluun@msue.edu.mn; g_uranchimeg@msue.edu.mn
©
Батчулуун, Е., Цогбадрал, Х. (Ред.). (2021). Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс
225
Үйлдвэрлэлийн газарзүй
7.3 Үйлдвэрлэлийн салбарын
ажиллах хүчний бүтэц
Аливаа улс орны нийгэм-эдийн засгийн
хөгжлийн түвшинг тодорхойлохдоо
голлож буй эдийн засгийн салбар,
үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний төрөл,
эдгээр салбарт бүрт ажиллаж буй хүн
амын эзлэх хувь, харьцаа зэргийг авч
үздэг. Үйлдвэрлэлийн хэв шинж бүр
ажиллагсдын тоо, мэргэжлийн онцлог,
хөдөлмөрийн бүтээмж зэргээр ялгаатай
бөгөөд үүнийг ажиллах хүчний бүтэц
гэнэ. Уг салбарт ажиллагсдын тоо нь
олборлох, боловсруулах үйлдвэрийн аль
нь түлхүү хөгжсөнийг илэрхийлэх боловч
хөдөлмөрийн бүтээмжийг бас тооцон
үздэг. Тухайн улсын эдийн засгийн
идэвхтэй хүн амын зонхилох хэсэг
үйлдвэрлэлийн ямар салбарт ажиллаж
байгаа нь нийгмийн хөгжлийг илэрхийлэх
нэг үзүүлэлт болно. Тухайлбал, хөгжингүй
оронд үйлдвэрлэлийн анхдагч салбарт
ажиллагсдын эзлэх хувь бага, эдийн
засгийн идэвхтэй хүн амын зонхилох
хэсэг гуравдагч, улмаар дөрөвдөгч
салбарт ажилладаг бол буурай хөгжилтэй
оронд хүн амын ихэнх хэсэг нь анхдагч
салбарт ажиллана (Зураг 7.9). Учир нь
нийгэм-эдийн засгийн хөгжил доогуур
бол аж үйлдвэр хөгжөөгүй, улсын эдийн
засгийг зөвхөн олборлох үйлдвэр ба
мал аж ахуй, газар тариалангийн салбар
бүрдүүлдэг, тэнд ажиллагсдын эзлэх хувь
өндөр байдаг болно (Зураг 7.10).
Зураг 7.9 а) Өндөр хөгжилтэй ба буурай хөгжилтэй орнуудын ажиллах хүчний бүтцийн
өөрчлөлт (1820-2020); б) Гурвалжин диаграммаар дүрслэх жишээ
Хөгжингүй ба хөгжиж буй орнуудын
ажиллах хүчний бүтэц ялгаатай. Тухайн
улсын нийгэм-эдийн засгийн хөгжил
дээшлэх тутам үйлдвэрлэлийн анхдагч
салбарт ажиллагсдын эзлэх хувь багасаж,
гуравдагч, улмаар дөрөвдөгч салбар
луу шилжинэ. Харин хөдөө аж ахуй ба
олборлох салбарт (анхдагч) ажиллагсад
их байвал нийгмийн хөгжил доогуур
байгааг илтгэх үзүүлэлт болно. Жишээ
нь: Их Британи улсад үйлдвэрлэлийн
гуравдагч салбарт ажиллагчид 79 хувийг
эзэлдэг бол энэ нь Балба улсад дөнгөж
16 хувь, Кени улсад 15 хувь байдаг ажээ
(Зураг 7.11). Харин хөгжлийн хурдац
сайтай, шинээр аж үйлдвэржсэн орон
болох Малайз улсад нийт ажиллагсдын
45 орчим хувь нь гуравдагч салбарт
ажиллаж байна. Хөгжингүй орон болох
АНУ-д үйлдвэрлэлийн анхдагч салбарт
ажиллагсад дөнгөж 2 хувийг эзэлж
байгаа нь энэ зургаас харагдаж байна.
Эндээс үзвэл ажиллах хүчний бүтцийн
ялгаа нийгэм-эдийн засгийн хөгжлийн
түвшинг илтгэнэ.
243
8
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АНХДАГЧ САЛБАРЫН ГАЗАРЗҮЙ
Keywords: Primary industry,
Agriculture, Farming, Livestock
industry, Crop production, Mining
Түлхүүр үгс: Анхдагч салбар, хөдөө
аж ахуй, газар тариалан, мал аж ахуй,
ургамлын аж ахуй, орд газар, олборлох
үйлдвэр
Зорилго
1. Анхдагч салбарын тархалт, байршилтад нөлөөлөх хүчин зүйлс,
ерөнхий зүй тогтол, үйлдвэрлэлийн бусад салбартай холбогдох
байдлыг судлах;
2. Мал аж ахуй, газар тариалан, эрдэс түүхий эдийн нөөц,
тархалт, бүтээгдэхүүний төрөлжилтөд уур амьсгал, гадарга,
геологийн тогтоц зэрэг физик газарзүйн хүчин зүйлсийн
нөлөөг жишээгээр тайлбарлах;
3. Үйлдвэрлэлийн анхдагч салбарын онцлогийг бүс нутаг, улс
орноор харьцуулан дүгнэлт гаргах;
Хураангуй
Үйлдвэрлэлийн анхдагч салбарт эрдэс түүхий эд, ашигт
малтмал олборлох, уур амьсгал, газар, усны нөөцийг ашиглах
болон ХАА-н үйлдвэрлэлийн салбарууд багтана. Энэ салбарын
үйлдвэрлэл нь боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн гаргадаг
хоёрдогч үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах ба аль ч улсад, аж
ахуй, эдийн засгийн суурь болдог онцлогтой. Энэ бүлэгт ашигт
малтмалын тархалтыг дагасан уул уурхайн олборлолт болон хөдөө
аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төрөлжилт, хэмжээ, онцлог
зэргийг бүс нутгаар болон голлох улс орны хэмжээнд холбогдох эх
сурвалжид тулгуурлан нэгтгэсэн болно.
С.Хадбаатар
С.Хадбаатар ( )
Монгол улсын боловсролын их сургууль, Газарзүйн тэнхим
e-mail:khadbaatar@msue.edu.mn
©
Батчулуун, Е., Цогбадрал, Х. (Ред.). (2021). Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс
255
Үйлдвэрлэлийн анхдагч салбарын газарзүй
зэрлэг ургамал бөгөөд тэдгээрийг
тарималжуулах хэлбэр юм. Гэвч генетик-
селекцийн хөгжил энэ асуудлыг бүрэн
шийдээгүй байна.
Ази, Европ, Америкийн хойд хэсгийн
хүйтэн, сэрүүн уур амьсгалтай нутгаас
гаралтай таримал ургамал бараг байхгүй
байхад халуун дулаан уур амьсгалтай,
уулархаг нутгаас гаралтай ургамал олон.
Уулын босоо бүслүүр нь ургамлын
төрөл, зүйл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг
ба ихэнх таримал ургамлын эх нутаг нь
дулаан уур амьсгалтай уулархаг нутаг
байжээ.
Газарзүйн их нээлтээс хойш таримал
ургамлын төрөлд эрс өөрчлөлт гарсан
нь нэг талаас далай тэнгисийн ба төмөр
замын тээврийн хөгжил, нөгөө талаас
шинжлэх ухааны (ургамал судлал,
агротехникийн) ололт амжилт болон атар
газар эзэмших болсонтой холбоотой.
Ийм учраас таримал ургамлын
байршилт жигд биш, нэг улс, тив дээр
таримал ургамлын зүйл бөөгнөрсөн
байхад зарим газар цөөн, огт байхгүй ч
тохиолдол байна. Ази, Европт таримал
ургамлын төрөл, зүйл харьцангуй их.
Таримал ургамлын тархалт дээр үндэслэн
тэдгээрийн анх үүссэн голомт нутгийг
Н.И.Вавилов 1939 онд дараах байдлаар
ялгасан нь одоог хүртэл хэрэглэгдэж
байна. Үүнд:
1. Баруун-Өмнөд Ази: Энэтхэг,
Афганистан, Дундад Ази, Бага Ази,
Кавказын уулархаг орны улсууд
багтана. Энд зөөлөн буудай, хөх
тариа, вандуйн зарим зүйл, азийн
хөвөн, тутарга, зарим зүйл олс, шар
лууван, сармис, өргөст хэмх, бууцай,
усан үзэм зэрэг олон ургамлыг
тарималжуулжээ.
2. Зүүн-Өмнөд Ази: Энэтхэг-Хятадын
ба Малаккийн хойг, Солонгос, Япон
зэрэг орнууд багтана. Эндээс хошуу
будаа, арвай, шар буурцаг, сагаг,
улаан манжин, сонгино, цай, ялмын
мод, амтат гуа, зарим зүйл чихрийн
нишингэ, олс, жүрж зэрэг ургамлууд
үүсчээ.
3. Газар дундын тэнгисийн бүс: Хойд-
Африк, Грек, Итали, Испани, Арабын
хойг, Бага Азийн хойгийн баруун
эргийн нутгууд хамрагдана. Эндээс
хатуу буудай, хэд хэдэн зүйл хошуу
будаа, том үрт маалинга, чихрийн
манжин, байцаа, чидун жимс (тосны)
зэрэг таримлууд бий болжээ.
4. Абиссиний: Зүүн хойд Африк,
Этиопийн уулархаг нутаг багтана.
Энэ нь зарим зүйл арвай, буудай,
буурцгийн хэд хэдэн зүйл, хошуу
будаа, кофений мод зэрэг таримал
ургамлын эх нутаг болно.
5. Мексик-Перугийн: Төв ба Өмнөд
Хүснэгт 8.1 Загас агнуурын хэмжээ (Эх сурвалж: The state of world shers and aquaculture,
FAO, 2020)
Газарзүйн
бүслүүр Загас агнуур (жил бүрийн дунджаар, сая.тн,) Эзлэх
хувь
1 Он 1980 1990 2000 2015 2016 2017 2018
2 Тропикийн 13.01 18.14 22.05 25.20 25.98 26.55 27.31 32
3Экваторын
(Эль-нино) 17.37 21.45 20.21 15.49 14.53 16.03 19.07 23
4Арктик ба
Антарктик 0.48 0.19 0.14 0.24 0.28 0.26 0.33 0
5 Нийт 72.10 81.86 81.56 80.51 78.27 81.21 84.41 100
283
9
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЁРДОГЧ САЛБАРЫН ГАЗАРЗҮЙ
Keywords: Manufacturing, Fuel and
energy industry, Technology, Labor force
structure, Infrastructure
Түлхүүр үгс: Аж үйлдвэр, түлш эрчим
хүчний үйлдвэр, техник-технологи,
ажиллах хүчний бүтэц, дэд бүтэц
Хураангуй
Аж үйлдвэрийн газарзүй нь үйлдвэрлэлийн салбаруудын байршил,
тархалт, нөлөөлөх хүчин зүйлсийг орон зайн хүрээнд авч үздэг.
Нийгэм-эдийн засгийн хөгжлийн түвшинг илэрхийлдэг нэг шалгуур
нь аж үйлдвэр юм. Өндөр хөгжилтэй орнуудад боловсруулах,
эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар өндөр хөгжсөн байдаг бол
хөгжиж буй орнуудад олборлох, түүхий эд бэлтгэх салбар зонхилдог.
Шинжлэх ухаан, технологийн өнөө үед аж үйлдвэрийн болон ажиллах
хүчний бүтцэд гарч буй өөрчлөлт нь бүс нутгийн нийгэм эдийн
засгийн хөгжилд ихээхэн нөлөөлж аж ахуйн шинэ төвүүд үүсэх,
төрөлжилтийн шинэ хэлбэр бий болоход хүргэснээр бүтээгдэхүүний
үйлдвэрлэлд орон зайн болон хөгжлийн ялгаа багасах, өртөг хэмнэх
боломжтой болж байна. Энэ бүлэгт үйлдвэрлэлийн хоёрдогч хэв
шинж болох аж үйлдвэрийн газарзүйн онцлог, орон зайн байршил,
нөлөөлөх хүчин зүйлс ба бүс нутгийн ялгааг багш бэлтгэх сургалтын
хөтөлбөрт тулгуурлан авч үзсэн болно.
Х.Цогбадрал Зорилго
1. Үйлдвэрлэлийн хоёрдогч салбарын онцлог ба орон зайн ялгааг
газарзүйн хүчин зүйлстэй холбон тодорхойлох;
2. Бүс нутгийн эдийн засагт аж үйлдвэр хэрхэн нөлөөтэй болохыг
хөгжингүй буй хөгжиж буй орнуудын жишээн дээр тайлбарлах;
3. Байгаль-нийгэмд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөг техник
технологийн хөгжилтэй холбон баримтад тулгуурлан авч үзэх;
Х.Цогбадрал ( )
Монгол улсын боловсролын их сургууль, Газарзүйн тэнхим
e-mail:tsogbadra@msue.edu.mn
©
Батчулуун, Е., Цогбадрал, Х. (Ред.). (2021). Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс
292
Нийгэм эдийн засгийн газарзүйн үндэс
Ашигт малтмалын ихээхэн нөөцтэй АНУ,
Канад, Австрали зэрэг өндөр хөгжилтэй
орнуудад түүхий эд олборлох үйлдвэрлэл
өндөр хөгжсөн хэдий ч нийт дүнгээр
хөгжингүй орнуудын аж үйлдвэрийн
нийт бүтээгдэхүүнд 2 хувь, хөгжиж буй
орнуудад 14 хувийг эзэлж байна (http://
www.perspektivy.info/rus/).
АНУ, Япон, Баруун Европын орнууд
эрдэс, түүхий эдийн хэрэглээнийхээ 1/3
хувийг хөгжиж буй орнуудаас, бусад
хэсгийг дотоодоосоо болон Канад,
Австрали, ӨАБНУ хөгжингүй улсуудаас
хангаж байна. Олон улсын хөдөлмөрийн
газарзүйн хуваарьт уул уурхайн
олборлолтоор АНУ, Канад, Австрали,
ӨАБНУ, Бразил, Энэтхэг, Хятад, ОХУ
зэрэг 8 улс голлож байна. Байгалийн хийг
шингэрүүлэн боловсруулах технологи
Нигер, Алжир, Индонез зэрэг улсад
өндөр хөгжиж экспортын ашиг нь ихээхэн
нэмэгдэж байна.
Хүснэгт 9.1 Түлшний ашигт малтмал
олборлолтоор голлох орнууд
Газрын тос Байгалийн хий Нүүрс
1 Саудын Араб ОХ У Хятад
2 АНУ АНУ АНУ
3ОХУ Канад Энэтхэг
4Иран Их Британи Австрали
5 Мексик Алжир ОХУ
6 Венесуэл Индонез Герман
7 Хятад Голланд ӨАБНУ
8 Норвег Иран Польш
9 Их Британи Узбекистан Украин
10 Ирак ӨАБНУ Казахстан
(Эх сурвалж: https://yearbook.enerdata.net/total-energy/
world-consumption.htm)
2010 оноос хойш зэсийн олборлолт
буурсан нь томоохон ордуудын хүдрийн
агуулга буурсан, Чили, Перуд нийгмийн
асуудал (ажил хаялт) зэрэг хүчин
зүйлс, хөнгөнцагааны эрэлт нэмэгдэхэд
Австралид шинэ орд нээж олборлолт
нэмэгдсэн зэрэг нь уул уурхайн
бүтээгдэхүүний үнэд нийгэм-эдийн
засгийн шалтгаан ихээр нөлөөлдгийн
жишээ юм. Уул уурхайн салбарын
үйлдвэрлэлийн хэмжээ жилд 5 орчим
хувиар өсч байгаа нь дэлхийн эдийн
засгийн өсөлтөөс өндөр, хөгжиж буй
орнуудыхаас доогуур байгаа нь олон
улсын зах зээлд эрэлт өсөх нөхцөл болж
байна.
9.2.2 Газрын тосны үйлдвэр
Газрын тос боловсруулах нь стратегийн
өндөр ач холбогдолтой үйлдвэрлэл
бөгөөд ашиг орлого өндөртэй салбар
тул нөөц бүхий орнуудын эдийн засагт
ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа
шинээр аж үйлдвэржиж байгаа болон
хөгжиж буй хямд ажиллах хөдөлмөрийн
нөөц ихтэй Ази, Африкийн орнуудад
гадаадын хөрөнгө оруулалт ихээр нэвтэрч
олборлолт болон үйлдвэрлэлийн хэмжээ
эрс өсчээ. Техник технологийн хөгжилтэй
уялдан эх газрын нөөцөөс гадна далай,
тэнгисийн эргээс 1,000 хүртэл метр
(шельф)-т 600 хүртэл метрийн гүнээс
газрын тос олборлож байна. Газрын
тосны судлагдсан нөөцийн нийт хэмжээ
200 орчим тэрбум тонн байгаагаас ихэнх
нь Баруун Өмнөд Ази (Арабын хойг);
ОХУ ( Баруун Сибирь, Обь мөрний дунд
ба адаг орчим); Төв болон хойд Африк
(Алжир, Нигер, Ливи); Хойд Америк;
Латин Америк (Мексик, Венесуэл, Перу);
Зүүн Өмнөд Ази зэрэг бүс нутагт ногдоно
(Дэлгэрэнгүйг “Байгалийн нөөцийн
газарзүй” бүлгээс үзнэ үү).
ОПЕК-ийн орнууд. Дэлхийн 90
оронд газрын тос олборлодог боловч
90 хувь нь 10 улсад л ногдоно. Дэлхийн
хэмжээгээр жилд 3.6 тэрбум тонн
газрын тос экспортлодгийн 60 хувь
нь хөгжиж буй орнууд, түүний дотор
321
10
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГУРАВ БА ДӨРӨВДӨГЧ
САЛБАРЫН ГАЗАРЗҮЙ
Keywords: Transportation system,
Service types, Communication, Tourism,
Ecotourism
Түлхүүр үгс: Тээврийн сүлжээ,
Үйлчилгээний төрөл, Холбоо харилцаа,
Аялал жуулчлал, Экологийн аялал
жуулчлал
Зорилго
1. Аялал жуулчлалын үйлчилгээний салбарын эдийн засгийн
бүтцэд эзлэх байр суурийг тодорхойлох, статистик
үзүүлэлтийг бүс нутгаар харьцуулах;
2. Тээврийн сүлжээний хөгжил, нөлөөлж буй байгаль-нийгмийн
хүчин зүйлсийг нэгтгэн дүгнэх, үйлчилгээний салбарын
хөгжилд тээврийн системийн гүйцэтгэх үүргийг тайлбарлах;
3. Олон улсын худалдаа, банк, санхүүгийн үйл ажиллагааны
онцлогийг судлах;
Хураангуй
Үйлдвэрлэлийн гуравдагч салбарын хөгжил нь үйлчилгээний болон
тээврийн салбарын өрсөлдөх чадвараар тодорхойлогддог бөгөөд
анхдагч болон хоёрдогч салбарын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг
хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ юм. Харин дөрөвдөгч салбарын
үйлдвэрлэл нь бусад салбарын үйлдвэрлэл, технологийн дэвшил,
хоорондын хамаарал, менежмент зэргийг судалгаа, шинжилгээний
аргаар боловсруулж хэрэгжүүлэх үйл явц буюу мэдлэгийн эдийн
засгийн салбар юм. Энэ бүлгийн эхний хэсэгт үйлдвэрлэлийн
гуравдагч салбарыг төлөөлүүлж аялал жуулчлал, тээвэр, харилцаа
холбоо, худалдаа, банк, санхүүгийн үйлчилгээний түүх, хөгжлийн
өнөөгийн түвшин, түүнд нөлөөлсөн нийгэм-эдийн засгийн хүчин
зүйлийг тоймлон дурьдсан. Сүүлийн хэсэгт үйлдвэрлэлийн
дөрөвдөгч салбар болох аутсорсингийн үйлчилгээ, реэкспорт,
зах зээл судлалын талаарх онолын ойлголт, дэлхийн хөгжлийн
чиг хандлага болон улс орон, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд
үзүүлж буй нөлөөг холбогдох тоо баримтад тулгуурлан нэгтгэн
оруулсан болно.
Ц.Сэр-Од
Ц.Сэр-Од ( )
Монгол улсын боловсролын их сургууль, Газарзүйн тэнхим
e-mail:serod@msue.edu.mn
©
Батчулуун, Е., Цогбадрал, Х. (Ред.). (2021). Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс
348
Нийгэм эдийн засгийн газарзүйн үндэс
төв удирдлага байрладаг. Цахиурын
хөндийн төв San Hose, зэргэлдээх
Mountain View, Palo Alto, Santa Clara,
Sunny vale, Cupertino зэрэг жижиг
хотод мэдээлэл харилцааны технологи,
компьютер, программ хангамж, электрон
техникийн Google, Facebook, Micro-
soft (1975), Yahoo (1995), Oracle (1977),
программ хангамжийн Adobe Systems
(1982), процессор болон компьютерийн
эд анги, технологи үйлдвэрлэдэг ADM
(Advanced Micro Deviсes, 1969), Intel
(1968), Hewlett-Packard буюу HP, ухаалаг
утас үйлдвэрлэлийн Apple Inc (1976),
онлайн ба дуудлага худалдааны eBAY
(1995), компьютер сүлжээний Cisco Sys-
tems (1984), антивирус, компьютерийн
хамгаалалтын программ үйлдвэрлэдэг
McAfee (1989) зэрэг олон компани үйл
ажиллагаа явуулдаг5.
5 Eric, Weiner. (2016). The Geography of Genius:
A Search for the World’s Most Creative Places from
Ancient Athens to Silicon Valley. ISBN: 9781451691658,
Simon Schuster Published. 368 pp.
Харилцаа холбооны нэг чухал
хэрэгсэл бол гар утас бөгөөд 2020
онд дэлхий даяар үүрэн холбооны
хэрэглэгчдийн тоо 6.95 тэрбум байсан бол
2021 он гэхэд 7.1 тэрбум, 2024 онд 7.41
тэрбумд хүрнэ хэмээн тооцоолсон байна6.
Гар утас хэрэглэгчдийн тоо ийнхүү
тасралтгүй өсөж байгаа нь технологийн
үсрэнгүй хөгжил болон хэрэглээний
хялбар шийдэлтэй холбоотой хэдий ч
дэлхийн бүс нутаг, улс орнуудад энэ
үзүүлэлт харилцан адилгүй (Зураг 10.25).
Сансрын холбоо. Энэ систем нь
дэлхийг тодорхой радиус бүхий тойрог
замаар тойрч байгаа хиймэл дагуулаар
дамжуулан газрын станц хоорондын
дохио дамжуулах зарчимд үндэслэгдэн
анх зохиогдсон. Хиймэл дагуул нь газрын
станцаас радио долгионыг хүлээн авч
буцаан дамжуулах үүрэг гүйцэтгэдэг.
6 Data.worldbank.org/products/#mobile
Зураг 10.25 1,000 хүнд ногдох автомашин, гар утас, компьютерээр тэргүүлэгч орнууд
(Эх сурвалж: Diercke International Atlas, 2020)
352
Нийгэм эдийн засгийн газарзүйн үндэс
Хүснэгт 10.13 Дэлхийн улс орнуудын
хөрөнгийн биржид бүртгэлтэй компани, 2016
(Эх сурвалж: https://tradingeconomics.com/
stocks)
Улсын нэр Компани
1Энэтхэг 5,191
2АНУ 4,102
3 Канад 3,876
4 Япон 3,470
5 Испани 3,167
6 Хятад 2,494
7 Их Британи 2,179
8 Австрали 1,959
9БНСУ 1,767
10 Хонконг 1,459
Нью-Йоркийн хөрөнгийн бирж.
Хувьцаа байрлуулах хамгийн нэр хүндтэй
газар бол Нью-Йоркийн хөрөнгийн
бирж юм. Хүмүүс эхний үед гудамжинд
арилжаа хийдэг байснаа 1790-ээд оны
үеэс Wall Street гудамжинд амралтын
өдрүүдэд байнга цугладаг болжээ. Эндээс
Америк дахь хөрөнгийн зах зээлийн
үүсэл эхэлсэн гэж үздэг. Тухайн үед уг
гудамжинд хувьцааны дуудлага худалдаа
болж, зарим өдөр 100 хүртэлх хувьцаа
арилжиж байжээ. 1792 онд Нью-Йоркийн
хөрөнгийн бирж байгуулагдсанаас хойш
200 гаруй жил өнгөрч Wall Street Америк
төдийгүй дэлхийн санхүүгийн ертөнцийн
нэрийн хуудас болсон байна. 24
брокертэй энгийн зах зээлээс 1,500 гаруй
гишүүнтэй нийгэмлэг болтлоо өргөжин
тэлсэн Нью-Йоркийн хөрөнгийн бирж
дээр одоо дэлхийн өнцөг булан бүрийн
2,000 гаруй томоохон компанийн хувьцаа
худалдагдаж байна. Энд АНУ-ын болон
гадаадын компаниудыг бүртгэж, бонд,
хувьцаа болон бусад үнэт цаас, хөрөнгө
оруулалтын арилжаа хийдэг.
Хөрөнгийн биржүүдийн жагсаалтад
нэгдүгээр байранд ордог энэ бирж
дээр гарахын тулд компаниуд маш
нарийн сонгон шалгаруулалтыг давах
шаардлагатай байдаг. Хувьцаагаа
арилжаалахын тулд энэ тэргүүнд 2,000-
аас доошгүй хувьцаа эзэмшигчтэй
байхын дээр 500 сая доллараас доошгүй
бэлэн мөнгөний эргэлттэй, жилийн
тайлан тэнцлээ олон нийтэд мэдээлж
байх үүргийг хүлээнэ.
Зах зээлийн үнэлгээний хувьд
хамгийн өндөр шаардлагыг энэ бирж
тавьдаг. Харин ажилласан хугацааны
хувьд олон жил шаардахгүй, 12 сараас
доошгүй хугацаанд үйл ажиллагаа
хэвийн явуулсан байхад боломжтой.
Хүснэгт 10.12 Дэлхийн шилдэг 10 банк (Эх сурвалж: https://www.investopedia.com/, 2019)
Банк
Нийт
орлого
(тэрбум
ам.дол)
Ашиг
(тэрбум
ам.дол)
Зах зээлийн
үнэлгээ
(тэрбум
ам.дол)
Хувьцааны
өгөөж (%) Хувьцааны
арилжаа
1Industrial and Commercial Bank of
China (IDCBY) 123.6 45.3 231.8 6.9 OTC
2JPMorgan Chase and Co (JPM) 114.6 36.4 280.1 5.8 New York
3 Japan Post Holdings (JPHLF) 112.3 4.7 34.4 28.3 OTC
4 China Construction Bank (CICHY) 102.2 38.7 196.6 3.7 OTC
5 Bank of America (BAC) 91.2 27.4 188.5 18.2 New York
6 Agriculturul Bank of China (ACGBY) 89.7 30.9 131.5 14.1 OTC
7 Credit Agricole SA (CRARY) 83.4 5.4 22.3 32.4 OTC
8 Wells Fargo and Co (WFC) 82 19.6 123.8 35.4 New York
9Bank of China (BACHF) 79.4 27.2 109.1 12.7 OTC
10 Citigroup Inc (C) 74.3 19.4 91.9 25.9 New York
11
БАЙГАЛЬ НИЙГМИЙН АСУУДЛУУД БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
Хураангуй
Орчин үед газарзүйн шинжлэх ухаан байгаль орчин судлалын
чиглэлээр хөгжиж байна. Байгаль-нийгмийн тулгамдсан асуудлууд
болох уур амьсгалын өөрчлөлт, хөрсний эвдрэл, бэлчээрийн
доройтол, цэвэр усны хүрэлцээ, биологийн төрөл зүйлийн хомсдол,
хоол хүнсний аюулгүй байдал, ядуурал, өлсгөлөн, халдварт өвчний
тархалт зэргийн орон зайн учир шалтгааныг газарзүйн үүднээс
судлах нь тогтвортой хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлэх боломж
юм. Энэ бүлэгт зарим асуудлыг сонгон авч улс орон ба бүс нутгийн
нийгмийн хөгжлийн түвшин нь нөөцийн хэрэглээ ба хомсдолд
хэрхэн нөлөөлдөг талаар дурдсан болно.
Е.Батчулуун
С.Хадбаатар
Keywords: Environmental
degredation, Climate change, Water
scarcity, Poverty, Ecological footprint
Түлхүүр үгс: Байгаль орчны
доройтол, уур амьсгалын өөрчлөлт,
усны хомсдол, ядуурал, өлсгөлөн,
экологийн мөр
Зорилго
1. Байгаль нийгмийн тулгамдаж буй асуудлууд, нөлөөлж буй
хүчин зүйлс, гарч буй үр дагаврын орон зайн ялгааг судлах;
2. Нийгмийн хөгжлийн түвшинтэй холбон жишээгээр
тайлбарлах;
3. Тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд газарзүйн
үүднээс хандах арга барилд суралцах;
Е.Батчулуун ( ) С.Хадбаатар
Монгол улсын боловсролын их сургууль, Газарзүйн тэнхим
e-mail:batchuluun@msue.edu.mn; hadbaatar@msue.edu.mn
©
Батчулуун, Е., Цогбадрал, Х. (Ред.). (2021). Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс
391
Байгаль-нийгмийн асуудлууд ба тогтвортой хөгжил
шалтгаалж байна. Жишээ нь: Дэлхийн
хуурай газрын нийт талбайн гуравны
нэгээс илүү, цэвэр усны нөөцийн 75
хувь нь газар тариалан, мал аж ахуйд
ашигладаг, газрын доройтлын улмаас
нийт газар нутгийн 23 хувь нь хөдөө аж
ахуйн бүтээмж буурсан, 1870-аад оноос
хойш шүрэн арлын амьд биетийн тэн
хагас нь устсан гэх мэтийг дурьдаж
болно. Түүнчлэн уур амьсгалын
өөрчлөлтийн улмаас үүсэж байгаа
байгалийн гамшигт үзэгдлүүд, далайн
түвшний өсөлтийн улмаас биологийн
төрөл зүйл устаж байна. Тропикийн
чийглэг ой хамгийн баян биологийн
төрөл зүйлтэй бөгөөд дэлхийн нийт ойн
талбайн 8 хувийг эзэлдэг. Амазонкийн
нам газар нь дэлхийд талбайгаар
хамгийн томд орох нам газар төдийгүй
халуун орны чийглэг мөнх ногоон ойн
талбайгаар ч хамгийн том нь юм. 6,000
км2 талбай эзлэх ой нь Өмнөд Америкийн
гадаргын 50 хувь юм. Биологийн төрөл
зүйлээр хамгийн баялаг энэ ойд 1,800
зүйлийн шувуу, 250 төрлийн хөхтөн бий.
WWF ба Лондонгийн Амьтан судлалын
нийгэмлэгийн (ZSL) тайлангаас үзвэл
зэрлэг амьтдын популяци 1970-2016 оны
хооронд 68 хувиар цөөрч Латин Америк
ба Карибын тэнгисийн орнуудын зэрлэг
амьтдын тоо толгой ихээхэн багасжээ.
Хүнсний үйлдвэрлэл бол биологийн
төрөл зүйл устах хамгийн гол хүчин зүйл
болно.
Дүгнэлт
Нийгмийн хөгжлийг байгалиас, байгалийн нөхцөл нөөцийг нийгмээс салгах
аргагүй. Ашигтай байрлал, эрдсийн нөөц, ой ургамал, усан хангамж зэрэг
байгалийн хишиг нь нийгмийн хөгжилд сайнаар нөлөөлөх боловч хэт их
ашиглалт, үр ашиг муутай зарцуулалт нь байгаль орчны доройтолд хүргэнэ.
Агаар, усны бохирдол, хөрс, газар, бэлчээрийн доройтол үүсэх болсон үндсэн
шалтгаан хүний үйл ажиллагаа, “хэтэрсэн” ашиглалт юм. Иймд ашиглалт ба
нөхөн сэргээлт, үйлдвэрлэл ба хэрэглээний зохицлыг тохируулж тааруулах
аваас нийгмийн хөгжил “тогтвортой” байх болно. Нэг үгээр хэлбэл, хэт
шунахгүйгээр, хэрэгцээндээ тохируулан, үр ашигтайгаар хэрэглэж, хойч үедээ
“үлдээж”, ухаалаг хандсан үйлдэл бол тогтвортой хөгжил юм.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад дэвшүүлсэн өлсгөлөн, ядуурал,
уур амьсгалын өөрчлөлт, ус болон биологийн төрөл зүйлийн хомсдол зэрэг
асуудлуудыг шийдвэрлэхэд газарзүйн ойлголт мэдлэг, сэтгэлгээ чухал болно.
Асуулт даалгавар
1. Байгаль-нийгмийн тулгамдсан асуудлаас сонгон авч хамаарлын зураглал үйлдэн учир
шалтгааныг тайлбарлаж бичээрэй.
2. Уур амьсгалын өөрчлөлт хөдөө аж ахуй, мал аж ахуйд ямар нөлөө үзүүлж байгаа
вэ? Орон нутгийн жишээн дээр үндэслэн жишээ, баримттайгаар дүгнэлт гаргаж
бичээрэй.
3. Экологийн мөр гэж юу вэ? Энэ нь улс орны хөгжлийн түвшнээс хэрхэн хамаарах
вэ? “Хөгжлийн газарзүй” бүлэгт дурдсан нийгэм-эдийн засгийн түвшний ялгаанд
үндэслэн шалтгааныг тайлбарлаарай.
393
Нэрийн хэлхээ
НЭРИЙН ХЭЛХЭЭ
Абуко 330
Австронез хэлний аймаг 132
Авто замын тээвэр 335, 336, 337
Автомашин 332, 334, 337, 348, 350, 351
Агаар, сансрын арга 20
Агаараас авсан гэрэл зураг 9, 10, 20, 21
Агаарын бохирдол 332
Агаарын тээвэр 331, 332, 335, 336,
Агломераци 26,
Адууны аж ахуй 251
Аж ахуй 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 23, 27
Аж ахуйн систем 288
Аж үйлдвэр 216, 217, 218, 224, 225, 227, 228, 229, 323, 324
Аж үйлдвэрийн байршил 224, 287, 288
Аж үйлдвэрийн бүс 287
Ажиллах хүчний бүтэц 283, 286, 287, 319
Ажил эрхлэлт 80
Аз жаргалын индекс 62
Ази, Номхон далай 324
“Азийн бар” улсууд 69
Азийн хөгжлийн банк 239
Азорын их даралт 326
Аквакультур 252, 253
Албан хэл 136, 137, 139
Америк 322, 334, 338, 342, 345, 350
Америнд хэл 133, 135
Амьдралын түвшин 58
Амьдралын стандарт 61
Англи хэл 131, 132, 134, 136, 137, 138
Антропогеограф 2
Анхдагч хэв шинж 217, 218, 219, 225, 227, 241, 271
Аозу зурвас 34
Арвай 255, 256, 260
Ареалын арга 16
АСЕАН 232, 238, 240, 241
Аутсорсинг 321, 353, 354, 355
Африк 328, 329, 339, 343
Африкийн жилүүд 42
Ачаа эргэлт 334, 335, 336, 340, 341, 342, 344
Ашигт малтмалын нөөц 297, 300
Аялагч 329
Аялал жуулчлал 321, 324, 326, 327
Баганан диаграмм 17
Байгалийн нөөц 4, 5, 6, 12, 26
Байгалийн нөхцөл 1, 3, 27
Байгалийн хий 272, 277, 277, 279
Байгалийн хийн үйлдвэр 294, 295
Байгаль нуур 342
Байршил тодорхойлох хиймэл дагуулын систем 22, 25
Байршилд нөлөөлөх хүчин зүйл 215, 218, 219, 220, 222, 223,
224, 241
Байршлын онол 222, 223, 224
Банк 326, 349, 350, 351, 352, 356,
Банту хэл 134
Баялгийн хуваарилалт 72, 73, 77
Бенидорм 326, 327
Берингийн хоолой 342
Благовещенск 342
Боловсролын түвшин 61
Боловсруулах үйлдвэр 221, 225, 228, 230, 241
Болонг 333
Боомт хот 343, 344
Брикама 333
Буддын шашны тархалт 147
Бүгд найрамдах засаглал 35
Бүс нутаг 2, 3, 4, 5, 6, 7, 17, 24, 25, 27
Бүтээгдэхүүний жин 222
Бүтээгдэхүүний өртөг 219, 221
Бюргесийн “нэг төвт тойргон бүс загвар” 12
Важраяна урсгал 145
Веберийн онол 222, 223, 224
Гаалийн холбоо 232
Гадаад худалдаа 232, 235, 236, 330, 349
Гадаад худалдааны эргэлт 235, 236
Газар ашиглалт 3, 8, 9, 10, 20, 22, 26, 27, 203
Газар доорх ус 327, 328
Газар дундын тэнгис 326, 327, 342, 357
Газар тариалан 243, 244, 255, 256, 280
Газарзүйн байрлал 327, 329, 330
Газарзүйн мэдээллийн систем 12, 24
Газарзүйн судалгаа 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 13, 27
Газрын доройтол 331
Газрын түвшний гэрэл зураг 20
Гамби 326, 328, 329, 330, 331, 333
Гар утас 347, 348, 351
Гахайн аж ахуй 252
Геометрийн хил 32
Гео-мэдээллийн арга 12
Гео-орон зайн технологи 13, 22
Геотермаль станц 303, 304
Геотехник 2
Герман 326, 328, 336, 338, 339, 340, 342, 350
Гол мөрний тээвэр 345,
Гуравдагч хэв шинж 217, 218, 225
Гурвалжин диаграмм 18
Гэрээт ажил 354, 355
Далайд гарцгүй улс 48
Далайд гарцтай улс 48
Далайн орнууд 36
Далайн тээвэр 343, 344
Далайн чанадах нутаг 31
70-ын дүрэм 87
Дамжуулах хоолой 336, 340, 341, 342
“Дарсны хундага” хэлбэртэй диаграмм 73
394
Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс
Даяаршил 2, 5
Дотоодын нийт бүтээгдэхүүн 323, 233
Дөрөвдөгч хэв шинж 216, 218, 225, 227
Дружба-1, 2 341
Дундад зууны үе 40
Дуу чимээний бохирдол 332
Дэд бүтэц 283, 288, 289, 290, 291
Дэлхийн банк 239
Дэлхийн дотоод гүний дулаан 302, 304
Дэлхийн худалдааны байгууллага 239
Европ 322, 324, 327, 329, 330, 334, 338, 339, 341, 350
Европжуу төрхтөн 151
Европын холбоо 239, 240
Ердийн өсөлт 84
Жонсоны “Стандарт дүрэм” 138
Жуулчид 327, 328, 329, 330, 333
Загас агнуур 244, 252, 254, 255
Зайнаас тандах судлал 22
Зар сурталчилгаа 238
Засаг захиргааны зарчим буюу долоогийн дүрэм 10
Засаглалын хэлбэр 35
Зах зээл 216, 219, 221, 222, 223, 227, 229, 230, 231, 232, 238,
241, 285, 287, 288, 292, 293, 307, 310, 314, 316, 317, 319
Зах зээл судлал 321, 353, 356
Захын дүүргийн хотжилт 25
Зорчигч эргэлт 335, 338, 339, 340, 346
Зөв бус хэлбэрт загвар 9
Зурагзүйн дүрслэлийн аргууд 13, 15
Ижил шугамын арга 16
Импорт 220, 221, 228, 231, 234, 236, 241, 349, 350
Интернэт 326, 347, 349, 350, 353, 355,
Исламын ертөнц 145
Исламын шашны тархалт 146
Испани 326, 327, 328, 337, 338, 339, 352, 357
Испани хэлний тархалт 132, 139
Иүдейн шашин 140
Их хотын бүс 17, 23
Картограммын арга 16
Картодиаграммын арга 16
Каспи 342
Каучук 264, 266, 267, 271
Качикалли 330
Килийн суваг 344,
Ковыктагийн хийн орд 342
Колончлолын оргил үе 40
Колоний системийн задрал 42
Кондратьевийн долгион 285
Конурбаци 25
Күнз, Дао, Синтогийн шашин 140
Ладог 344
Латин хэл 132
Либер 343
Мал аж ахуй 243, 244, 245, 246, 252, 256, 260, 261, 280
Мальтусын онол 91
Маркетинг 314, 315
Маркетингийн зарчим буюу гурвын дүрэм 9
Материалын индекс 222
Махаяна урсгал 145
Машины үйлдвэр 289, 305, 308, 309, 311
Мегалополис 15, 26
Мекка хот 145
Метрополис хот 26
Мод боловсруулах үйлдвэр 317, 318
Мод бэлтгэл 244, 271, 272
Монгол төрхтөн 149
Мэдээллийн технологи 4, 5, 216, 227, 229, 347, 353, 354, 357
Навчин хэлбэрт төлөвлөлт 9
Нано технологи 353,
Наран шарлага 326, 327, 329,
Нарны энерги 302
Негржүү төрхтөн 148, 149
Нефтийн бүтээгдэхүүн 324, 342, 356
Нефть 340
Нигер-Конго хэлний язгуур 130
Нийгмийн сүлжээ 347
Нийгмийн хөгжил 27
Нийгэм-эдийн засгийн газарзүй 1, 2, 4, 5, 6, 27
Нисгэгчгүй автомат төхөөрөмж 23
НҮБ-ын албан ёсны хэл 138
Нүүрсний үйлдвэр 295
Нью-Йоркийн бирж 350
Нэгдмэл улс 38
НЭЗ-ийн газарзүйн судалгааны арга 4
НЭЗ-ийн газарзүйн судлагдахуун 4, 5
Нэхмэлийн үйлдвэр 294, 313, 314
Нээлттэй тэнгис 33
Нярайн эндэгдэл 61
Овьёс 260
Ойн аж ахуй 271, 319
Ойн нөөц 316, 317
Ойрх Дорнод 325
Олборлох үйлдвэр 225
Олон улсын аялал жуулчлал 324, 325
Олон улсын валютын сан 239
Олон улсын санхүү, зээлийн харилцаа 232
Олон улсын харилцаа 231, 232, 241
Олон улсын худалдаа 234
Олон улсын эдийн засгийн харилцаа 231, 232, 235
Онгон зэрлэг байгаль 330
Онег 344
ОПЕК-ийн орнууд 292, 293, 294
Оптикын тандан судалгаа 23
Оюун санааны дэд систем 126
Өнгөт дэвсгэрийн арга 16
Өнгөт металлын 272, 273
Панамын суваг 344
Плантацийн аж ахуй 268
Протестант урсгал 142, 144, 145, 151
397
Нэр томьёоны тайлбар
Агаарын бохирдол (Air pollution). Байгалийн ба хүний
үйл ажиллагааны нөлөөгөөр агаарын хий ба
аэрозолууд амьд организмын амьдралд сөрөг
нөлөө үзүүлэх хэмжээнд хүрэх үзэгдэл
Агаарын гэрэл зураг (Aerial photo, aerophoto). Нисэх
онгоц болон агаарын бусад нисэх аппаратын
тусламжтай гарган авсан дэлхийн гадаргын
фотографийн хавтгай дүрслэл
Агломераци (Agglomeration). Хотуудын тэлэлтийн үр
дүнд зэргэлдээх хотууд хэмжээний хувьд томорч
хоорондоо нийлэх үзэгдэл
Аж үйлдвэрийн хувьсгал (Industrial revolution).
Үйлдвэрийн технологи болон бүтээгдэхүүн
үйлдвэрлэлд цоо шинэ өөрчлөлт гарсан үе
Ажилгүйдэл (Unemployment). Хөдөлмөрийн зах зээл
дээр ажиллах хүчний эрэлтээс нийлүүлэлт давах
үзэгдэл
Ажиллах хүч (Labor force). Ажиллах хүчний нийт тоо
Ажиллах хүчний бүтэц (Structure of labor force). Аж
үйлдвэрийн салбарт ажиллагсдын тоо, мэргэжлийн
онцлог, хөдөлмөрийн бүтээмж зэргийн ялгаа
Ажиллах хүчний шилжилт (Labour migration). Хүмүүс
ажлын байр чөлөөтэй хайх, амьдралын нөхцөлөө
сайжруулахын тулд гадагшаа шилжих үйл явц
Аз жаргалын индекс (Наррy planet index). Хүмүүс
амьдралдаа сэтгэл хангалуун байгаа байдал,
дундаж наслалт ба байгаль орчны нөлөөг хамтатган
авч үзсэн үзүүлэлт
Албадлагын шилжилт
(Forced migration). Байгаль
орчин, эдийн засаг, нийгэм, улс төрийн зэрэг гадаад
хүчин зүйлийн улмаас өөрийн хүслээр бус үүсэж буй
хүн амын шилжих хөдөлгөөн
Антропоген хүчин (Anthropogenic factor). Байгалийн
нөөцийг ашиглаж, нөхцлийг өөрчилж буй хүний үйл
ажиллагааг илэрхийлсэн ойлголт
Антропосфер (Anthroposphere). Биосферийн хөгжилд
нөлөөлж буй нийгмийн хүчин зүйл
Ареалын арга (Method of area). Юмс, үзэгдлийн
тархацын талбай, байрлалыг зураас, өнгө, тэмдэг,
үсэг ба индексийн тусламжтайгаар үзүүлэх арга
Арифметик нягтшил (Arithmetic density). Тухайн улсын
хүн ам ба газар нутгийн харьцаа
Аутсорсинг (Outsourcing). Ажлын тодорхой хэсгийг
эсвэл бүтнээр нь бусдаар хийлгэх хэлбэр
Ачаа эргэлт (Freight turnover). Тээврийн хэрэгслийн
тээвэрлэсэн ачааны хэмжээ болон зайн үржвэр.
Ачаа эргэлтийг тн/км-ээр тооцно
Ашиг (Benefit). Зардлаа нөхсөний дараа үлдэх мөнгөн
дүн буюу бараа бүтээгдэхүүний үнэ, өртгийн зөрүү
Ашигт малтмал (Mineral resources). Эрдэс байдлаар
нь эсвэл баяжуулан боловсруулж үйлдвэрлэл, аж
ахуйд ашиглаж болох эрдсийн нэгдэл
Аялал жуулчлал (Tourism). Хүн өөрийн байнга оршин
суудаг газар нутгаасаа 1-183 хүртэлх хоногийн
хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн
зорилгоор өөр газар нутагт аялах үйл ажиллагаа
Байгалийн нөөц (Natural resources). Үйлдвэрлэл аж
ахуйд ашиглаж болох байгалийн баялаг
Байгалийн нөөцийн хангамж (Resource sufficien-
cy). Нөөцийн хэмжээ ба ашиглалтын харьцаагаар
илэрхийлсэн үзүүлэлт
Байршил тодорхойлох хиймэл дагуулын систем (Glob-
al Navigation Satellite System). Хиймэл дагуулуудын
дохионы тусламжтайгаар гео-орон зайн байршлыг
тодорхойлдог навигацийн системийн ерөнхий нэр
Банк (Bank). Зээл, төлбөрийн зуучлал, хадгаламж
хуримтлуулах, мөнгөн дэвсгэрт чек гэх мэт зээлийн
үйлчилгээ үзүүлдэг байгууллага
Бартер (Barter). Мөнгөний оролцоогүйгээр нэг таваарыг
нөгөөгөөр солих үйл ажиллагаа
Бизнесийн төв дүүрэг (Central business district). Газар
НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
ResearchGate has not been able to resolve any citations for this publication.
Хадбаатар Монгол улсын боловсролын их сургууль
  • Е Батчулуун
Е.Батчулуун ( ) С.Хадбаатар Монгол улсын боловсролын их сургууль, Газарзүйн тэнхим e-mail:batchuluun@msue.edu.mn; hadbaatar@msue.edu.mn ©Батчулуун, Е., Цогбадрал, Х. (Ред.). (2021). Нийгэм-эдийн засгийн газарзүйн үндэс