Cover PagePDF Available

Редакторын зурвас

Authors:

Abstract

Эдийн засаг: Онол, практик сэтгүүлийн шинэ дугаарыг уншигч тантай хуваалцахдаа таатай байна. Сэтгүүл маань зохиогч, уншигчдаас аль алинаас нь төлбөр авдаггүй бөгөөд ISSN/eISSN индекстэй, редакцийн зөвлөл нь олон улсын хэмжээнд бүтээлээ нийтлүүлдэг эрдэмтдээс бүрдсэн цөөхөн монгол сэтгүүлүүдийн нэг билээ. Бид олон улсын жишгийн дагуу, хөндлөнгийн сохор шүүгчийн системээр бүтээлээ мэргэжлийн түвшинд хянуулан, бусад эдийн засаг сонирхогчиддоо танигдан, дэлхийн дэвжээнд гарахыг хүссэн хэн бүхэнд гүүр нь болох боломжийг үүсгээд чамгүй хугацаа өнгөрчээ...
Эдийн засаг: Онол, практик, Дугаар 34 (2020)
Economics: Theory and Practice, Volume 34 (2020)
ISSN:261-247X; eISSN: 2617-2488; www.econjournal.mn
Редакторын зурвас
Эдийн засаг: Онол, практик сэтгүүлийн шинэ дугаарыг уншигч тантай хуваалцахдаа
таатай байна.
Сэтгүүл маань зохиогч, уншигчдаас аль алинаас нь төлбөр авдаггүй бөгөөд ISSN/eISSN
индекстэй, редакцийн зөвлөл нь олон улсын хэмжээнд бүтээлээ нийтлүүлдэг эрдэмтдээс
бүрдсэн цөөхөн монгол сэтгүүлүүдийн нэг билээ. Бид олон улсын жишгийн дагуу, хөнд-
лөнгийн сохор шүүгчийн системээр бүтээлээ мэргэжлийн түвшинд хянуулан, бусад эдийн
засаг сонирхогчиддоо танигдан, дэлхийн дэвжээнд гарахыг хүссэн хэн бүхэнд гүүр нь
болох боломжийг үүсгээд чамгүй хугацаа өнгөрчээ.
Сэтгүүлийн маань дараагийн зорилго бол олон улсын библиометр сангууд болох Web of
Science-ийн нийгмийн ухааны (SSCI ), Scopus-ын эдийн засгийн салбарт хамрагдах явдал
юм. Энэ дугаарын эхэнд нийтлэгдсэн ажлаас эдийн засгийн салбарт Web of Science-
ийн импакт фактортой 371 сэтгүүлд хуучин социалист байсан улсуудаас Чех 5, Хятад,
Литва тус бүр 4, Румын 3, Польш 2, Унгар, Латви, Словак, Хорват, Серби тус бүр нэг
төлөөлөлтэй байгааг харж болно. Харин Scopus-ийн эдийн засгийн 998 сэтгүүлийн 4 нь,
жишээ нь, хойд хөршийн маань Высшая школа экономики-ийнх ажээ.
Иймд бид эхлээд судалгааны урамшуулал, үнэлгээний тогтолцоогоо энэ зорилготойгоо
уялдуулах ёстой. Жишээ нь, МУИС-ийн Профессор, багш ажиллуулах журмаар Web of
Science-ын импакт фактортой сэтгүүлд өгүүлэл нийтлүүлбэл 8-10 багц цагаар (ББЦ),
тэнд бүртгэлгүй боловч мэргэжлийн түвшинд хянагддаг гадаад хэл дээр хэвлэгддэг
олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийнхийг 4 ББЦ-аар, дотооддоо дан англиар
хэвлэдэгийнхийг бол 3 ББЦ-аар үнэлж байхад манай сэтгүүлийнхийг 2 ББЦ-аар нь
үнэлж байгаа нь учир дутагдалтай байна1.
Мөн уг журмаар манай сэтгүүлд бүтээлээ нийтлүүлэх нь олон улсын хуралд илтгэл
тавьсантай (магадгүй зардлаа дээр нь даалгуулаад) яг адилхан, улсын хэмжээний хуралд
уригдсан илтгэлтэй үндсэндээ яг ижил (1.8ББЦ) үнэлэгдэж байна.
Цаашилбал A4-ийн цаасаар 16 нүүр зүйл бичээд гадаадад Lambert Academic Publishing
мэтийн нэр хүнд муутай хэвлэлийн компаниар
2
, эсвэл 20 нүүр бичээд дотооддоо хэвлэн
монограф гэж нэрлэвэл манай сэтгүүлийн нэг бүтэн эрдэм шинжилгээний өгүүлэлтэй
тэнцэхээр байна. Дэд профессор, профессорын цолд өрсөлдөж байгаа хүнд манай сэтгүү-
лийн өгүүлэл бүр ч ашиггүй, ердөө 80 оноотой, гэтэл монгол хэл дээрх “монограф” 200
оноотой.
1https://www.num.edu.mn
2https://subjectguides.uwaterloo.ca/authorrights/pubconsiderations
1
Эдийн засаг: Онол, практик, Дугаар 34 (2020) Б. Эрдэнэбат 2
Гэтэл манай сэтгүүлд түрүүлж эхэлсний давуу тал байхгүй, мөн редакцийн зөвлөлийн
маань чанар гадаадын зарим тийм сэтгүүл, хэвлэлийн компанийхаас илүү, дээр нь бид
монголоор судалгаагаа нийтлүүлж, нийгэмд түгээж байх ёстой салбар юм.
Нөгөө талаас МУИС Web of Science-ийн бүтээлд мөнгөн урамшуулал үзүүлэхдээ байгаль,
нийгэм, хүмүүнлэгийн салбарын SCIE, SSCI, AHCI -д бүртгэлтэй, импакт фактортой
үндсэн 3 индекстэйгээс гадна ESCI гэсэн импакт факторгүй, туршилтын индекстэй
байгаа сэтгүүлийн бүтээлийг мөн хамруулдаг. ESCI -д бүртгүүлэхэд бол тийм ч хэцүү
биш бөгөөд үндсэн гурван индексийн зиндаанд хүрэхэд тэдгээрээс хангалттай эшлэгддэг
байх ёстой.
МУИС одоо өөрийн харъяаллын ESCI -д бүртгүүлсэн сэтгүүлийн өгүүүллийг журмынхаа
11.1.1-ээр буюу импакт фактортой үеийнх шиг тооцдог болбол манайх мэтийн сэтгүүл
уг туршилтын индекстэй болох, нөгөө талаас бүтээлээ нийтлүүлэх сонирхолтой багш,
судлаачдын тоо нэмэгдэж, сэтгүүлээ олон улсын түвшинд гаргах гэж оролдож буй бидэнд
хөшүүрэг болно. Ялангуяа манайх шиг давхар сохор шүүгчийн тогтолцоогүй, олон улсын
жишгээрх бус дотоодын бусад сэтгүүлүүдтэй өрсөлдөж байгаа үед.
ResearchGate has not been able to resolve any citations for this publication.
ResearchGate has not been able to resolve any references for this publication.