ArticlePDF Available

Abstract

ARDL загварыг ашиглан импорт, экспортын орлогын мэдрэмжийг тооцоолсон. Улмаар төлбөрийн тэнцлээр хязгаарлагдсан эдийн засгийн өсөлтийн хувийг дээрх мэдрэмжүүдийн тусламжтайгаар тодорхойлсон ба бодит эдийн засгийн өсөлттэй харьцуулан үнэлгээг хийсэн. Үр дүнд, Төрлволлын хууль Монгол улсад хүчинтэй бус байна. Түлхүүр үгс:Төрлволлын хууль, Төлбөрийн тэнцэл, ARDL загвар; JEL код: C32, E01, F41, G01. Эдийн засгийн тэнхим, Эдийн засгийн бакалаврын 4-р түвшний оюутнууд, Улаанбаатар, Монгол.; © Зохиогч(ид). 2020 Нээлттэй ашиглалт. Энэхүү өгүүллийг Creative Commons Attribution 4.0 (http://creativecommons.org/licenses/by/4.0/) олон улсын лицензийн нөхцөлийн дагуу түгээж буй бөгөөд энэ нь зохиогч(ид) болон эх сурвалжийг зохимжтой байдлаар эш татсан, Creative Commons лицензийн холбоосыг оруулсан, хийсэн өөрчлөлтөө дурдсан тохиолдолд хязгаарлалтгүйгээр ашиглах, түгээх, хуулбарлахыг зөвшөөрдөг.
Эдийн засаг: Онол, практик, Дугаар 34 (2020)
Economics: Theory and Practice, Volume 34 (2020)
ISSN:261-247X; eISSN: 2617-2488; www.econjournal.mn
Төрлволлын хууль: Монгол улсад
Баатарын Баттөмөр
Усны-Эхийн Энхсайхан
Монгол Улсын Их Сургууль, Улаанбаатар, Монгол Улс
Редакцид ирүүлсэн: 2020.08.11; Засаж ирүүлсэн: 2020.09.04; Хэвлэхийг зөвшөөрсөн: 2020.09.05
Абстракт:
Энэхүү судалгааны ажилд төлбөрийн тэнцлээр хязгаарлагдсан өсөлтийн загвар
өрлволлын хууль) Монгол улсын эдийн засагт биелж байгаа эсэхийг шалгасан. Тус хуулийн
биелж байгаа эсэхийг шалгахын тулд ARDL загварыг ашиглан импорт, экспортын орлогын
мэдрэмжийг тооцоолсон. Улмаар төлбөрийн тэнцлээр хязгаарлагдсан эдийн засгийн өсөлтийн
хувийг дээрх мэдрэмжүүдийн тусламжтайгаар тодорхойлсон ба бодит эдийн засгийн өсөлттэй
харьцуулан үнэлгээг хийсэн. Үр дүнд, Төрлволлын хууль Монгол улсад хүчинтэй бус байна.
Түлхүүр үгсөрлволлын хууль, Төлбөрийн тэнцэл, ARDL загвар;
JEL код: C32, E01, F41, G01.
Эдийн засгийн тэнхим, Эдийн засгийн бакалаврын 4-р түвшний оюутнууд, Улаанбаатар, Монгол.
Утас: +976-90726632, +976-96223011; имейл: battumurbagi@gmail.com,
Холбоо барих зохиогч:
enkhsaikhan680@gmail.com;
© Зохиогч(ид). 2020 Нээлттэй ашиглалт. Энэхүү өгүүллийг Creative Commons Attribution 4.0
(http://creativecommons.org/licenses/by/4.0/) олон улсын лицензийн нөхцөлийн дагуу түгээж буй бөгөөд энэ
нь зохиогч(ид) болон эх сурвалжийг зохимжтой байдлаар эш татсан, Creative Commons лицензийн холбоосыг
о
руу
лсан
,
хийсэн өө
р
члөлтөө
дурд
сан тохиол
д
ол
д
хязгаа
р
лалтг
ү
йгээ
р
ашиглах
,
т
ү
гээх
,
х
уу
лба
р
лахыг зөвшөө
рд
өг.
Эдийн засаг: Онол, практик, Дугаар 34 (2020)
Economics: Theory and Practice, Volume 34 (2020)
ISSN:261-247X; eISSN: 2617-2488; www.econjournal.mn
Thirlwall Law: In Mongolia
Battumur Baatar
Enkhsaikhan Usny-Ekh
National University of Mongolia, Ulaanbaatar, Mongolia
Received: 2020.08.11; Revised: 2020.09.04; Accepted: 2020.09.05
Abstract:
In this research paper, we examined the validity of the balance of payment constrained
growth model, Thirlwall’s law, in Mongolia. To investigate the efficacy of Thirlwall’s law, we needed
to find income elasticities of import and export by using the ARDL model. By doing so, we predicted
the balance of payment constrained Mongolian economic growth rates. Then with those predicted
growth rates, we checked the compatibility of predicted and real economic growth rates. In summary,
Thirlwall’s law is not valid in the Mongolian economy.
Keywords: Thirlwall’s Law, Balance of payments, ARDL model;
JEL classification: C32, E01, F41, G01.
Department of Economics, Year-4 undergraduate students, Ulaanbaatar, Mongolia. Phone: +976-90726632,
+976-96223011; email: battumurbagi@gmail.com, corresponding author: enkhsaikhan680@gmail.com;
© The Author(s). 2020 Open access. This article is distributed under the terms of the Creative Commons Attribution
4.0 International License (http://creativecommons.org/licenses/by/4.0/), which permits unrestricted use, distribution, and
reproduction in any medium, provided you give appropriate credit to the original author(s) and the source, provide a link
to the Creative Commons license
,
and indicate if chan
g
es were made.
Эдийн засаг: Онол, практик 34 (2020) Б. Баттөмөр & У. Энхсайхан 58
1 Удиртгал
Эдийн засгийн өсөлтийн талаарх макро эдийн засгийн урсгалуудын хооронд маргаан
ихтэй байдаг ч XX зууны эхэн үед Сонгодогуудын онол баттайгаар зогссоор байсан.
Гэвч удалгүй XX-р зууны дунд үеэс эдийн засгийг нийлүүлэлтийн тал бус эрэлтийн
тал удирдаж, өсөлтийг бий болгож байдаг гэж үздэг шинэ урсгал гарч ирсэн ба тус
судалгааны ажлын хүрээнд авч үзэж буй Төрлволлын хууль нь эдийн засгийн өсөлтийг
эрэлтийн талаас (ялангуяа төлбөрийн тэнцлээр) хэрхэн тайлбарлаж болохыг харуул-
сан байдаг. Олон судлаач, эдийн засагч нар
1
хөгжингүй болон хөгжиж буй орнуудын
хүрээнд тус хууль ажиллаж байгаа эсэхийг шалган үзсэн. Төрлволлын хуулиар эдийн
засгийн өсөлт нь экспортын нэрлэсэн өсөлтийн хувь ба импортын орлогын мэдрэмжийн
харьцаатай тэнцүү байх бөгөөд өөрөөр хэлбэл, урсгал данс (төлбөрийн тэнцлийн хамгийн
том бүрэлдэхүүн хэсэг) нь алдагдалтай байх нь эдийн засгийн өсөлтийг бага байлгах
нэгэн хязгаарлалт байж болох юм гэж үзсэн (Thirlwall, 1989). Монгол улсын урсгал
данс нь сүүлийн арав гаруй жилийн турш алдагдалтай байгаа
2
ба тус алдагдал нь дээрх
арав гаруй жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтийг хязгаарласан нэгэн хүчин зүйл
байсан уу? гэдэг асуултад хариулт өгөх нь нэн чухал бөгөөд сонирхолтой асуудал юм.
Одоогоор Монгол улсын хувьд тус хууль биелж байгаа эсэхийг судалсан ажил байхгүй
байна. Бид энэхүү судалгаагаараа Төрлволлын хуулийг Монгол улсын хувьд шалгахыг
зорьсон бөгөөд үүнтэй холбоотойгоор төлбөрийн тэнцлээр хязгаарлагдсан эдийн засгийн
өсөлтийн хувийг тодорхойлж, бодит эдийн засгийн өсөлттэй харьцуулан үнэлгээг хийсэн.
Үр дүнд, Төрлволлын хууль Монгол улсад хүчинтэй бус байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.
Судалгааны 2-р бүлэгт сэдвийн судлагдсан байдал, 3-р бүлэгт тоон өгөгдлийн дэлгэ-
рэнгүйг тайлбарлан харуулсан. Харин 4-р бүлэгт Төрлволлын хуулийн талаар болон
эмпирик шинжилгээний аргачлал загварын танилцуулж, 5-р бүлэгт шинжилгээний үр
дүнг хэлэлцэнэ. 6-р бүлэгт судалгааны ажлын дүгнэлтийг хийнэ.
2 Сэдвийн судлагдсан байдал
Төрлволлын хууль эдийн засагт хүчинтэй байгаа эсэхийг судалсан судалгаа сүүлийн 40
жилийн хугацаанд дэлхий даяар эрчимжиж байна. Анх хөгжиж буй 20 орны 1950-1970
оны өгөгдлийг ашиглан энгийн хамгийн бага квадратын аргаар тус хуулийн хэрэг-
жилтийг шалгаж байсан (Thirlwall ба Hussain, 1982). Тус судалгааны ажлын үр дүнд
Төрлволлын хуулиар таамаглагдсан өсөлт нь жинхэнэ эдийн засгийн өсөлттэй их ойр
байсан ч бага зэргийн зөрүүтэй ажиглагдсан. Хожим үеийн судалгаануудын үр дүнгээс
харахад таамаглагдсан эдийн засгийн өсөлт болон жинхэнэ эдийн засгийн өсөлтийн
зөрүү нь капиталын гадагшлах/дотогшлох урсгалын өсөлтөөр нөхөгдөж байжээ( Felipeet
al. 2010). Мөн АНУ-д Төрлволлын хуулийг Atesoglu (1993), Hieke (1997), Bagnai (2010)
нар тус тус шалган үзсэн байдаг бөгөөд тус хууль нь АНУ-ын эдийн засагт хүчинтэй
байсан байна. Эдийн засгийн өсөлтөд экспортын өсөлт нь ач холбогдолтойгоос гадна
өндөр экспортын түвшин нь өндөр гарцыг бий болгож байна (Lopez ба Cruz 2000). Мөн
эрдэмтэн, судлаачдын судалгаанаас Төрлволлын хууль биелээгүй улсууд байгаа бөгөөд
үүнд Энэтхэг, Япон, Хойд Солонгос, Турк, Унгар, Булгари, Иран зэрэг улсууд багтана.
Манай улсын хувьд ийм чиглэлийн судалгаа гэвэл Монгол улсад Маршалл-Лернерийн
нөхцөл хангагдаж байгаа эсэх болон импортын орлогын мэдрэмжийг тооцсон судалгааны
1Thirlwall, Andersen et al (1982 - 2014)
2Хавсралт 1,2-с харна уу
Эдийн засаг: Онол, практик 34 (2020) Б. Баттөмөр & У. Энхсайхан 59
ажил хийгдсэн байдаг (Дуламзаяа, 2019). Харин тус хуулийг шалгасан ажил Монгол
улсын хувьд хийгдээгүй.
3 Тоон өгөгдөл
Судлаачдын ашигласан тоон өгөгдлүүд
Монгол улсын бодит ДНБ, бодит импорт, бодит экспорт, валютын ханш, Хятад улсын
бодит ДНБ, экспорт болон импортын харьцангуй үнэ.
Монгол Улсын бодит ДНБ, импорт, экспорт:
Тус судалгаанд 2005-2019
оны хоорондох Монгол улсын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн, бодит импорт,
бодит экспортын улирлын хугацаан цуваан тоон мэдээллийг ашигласан /2010 оны
үнээр/. Тус өгөгдлийг Монгол улсын ҮСХ-ны албан ёсны статистик мэдээллийн
сангийн өгөгдлийн санг ашиглан цуглуулсан. Манай улсын дотоодын нийт бүтээг-
дэхүүн, импорт, экспортын улирлын давтамжтай тоон мэдээнд улирлын нөлөөлөл
тусгагдсан байдаг тул үүнийг ARIMA X-12 загвар ашиглан улирлын нөлөөг зас-
варлан шинжилгээнд ашигласан. Судалгаанд LGDP гэсэн хувьсагчаар улирлын
нөлөөг арилгасан бодит ДНБ-ны хэмжээнээс натурал логарифм авсан утгыг, LIM,
LEX хувьсагчдаар харгалзан улирлын нөлөөг арилгасан бодит импорт, экспортын
хэмжээнээс натурал логарифм авсан утгуудыг харуулсан.
Дэлхийн ДНБ:
Шинжилгээнд ашигласан WGDP гэсэн хувьсагч нь дэлхийн
бодит дотоодын нийт бүтээгдэхүүнийг харуулна. Дэлхийн бодит ДНБ гэдэг нь
Монгол улсын экспортлогч орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнүүдийн нийлбэ-
рийг харуулах бөгөөд 2005-2019 оны хооронд хамгийн том экспортлогч орон нь
БНХАУ байсан тул БНХАУ-н 2005-2019 оны бодит дотоодын нийт бүтээгдэхүүний
тоо хэмжээг авч ашигласан /2010 оны үнээр/.
Экспорт, импортын харьцангуй үнэ:
Тус хуулийг шалгасан олон эрдэмтэн,
судлаачдын судалгаанд импорт, экспортын тэгшитгэлдээ импорт болон экспортын
харьцангуй үнийг ашигласан байсан. Гэвч Монгол улсын экспорт, импортын үнийн
индексийн мэдээлэл албан ёсны эх сурвалжид 2016 оноос хойш байгаа тул загварт
оруулаагүй.
Валютын ханш:
EXCH гэсэн хувьсагчаар бид төгрөгийн ам.доллартай харьцах
нэрлэсэн ханшийг харуулсан. Валютын ханш нь импортын эрэлтэд нөлөөлдөг гэсэн
өмнө нь хийгдэж байсан судалгааны ажил байдаг
3
. Тиймээс манай улсад импортын
эрэлтэд ач холбогдолтойгоор нөлөөлдөг гэж үзэж байгаа тул импортын тэгшитгэлд
оруулсан.
3
Валютын ханш нь импортын эрэлтэд нөлөөлдөг гэсэн өмнө нь хийгдэж байсан судалгааны үр дүнгээс
дурьдвал:"Валютын ханш 1 хувиар сулрахад импортын эрэлт 0.28 хувиар буурдаг"(Б.Мөнхзул,
2014).
Эдийн засаг: Онол, практик 34 (2020) Б. Баттөмөр & У. Энхсайхан 60
4 Аргачлал ба арга зүй
4.1 Төрлволлын хууль/загвар
Төрлволлын гол хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн мэдээлэлд дүн шинжил-
гээ хийж тэдгээр орнуудын өсөлт нь экспортын өсөлт болон импортын эрэлтийн орлогын
мэдрэмжийн харьцаатай ойролцоо байсныг нээн илрүүлсэн. Төрлволлын хууль нь Хар-
родын худалдааны үржүүлэгчид суурилсан бөгөөд Пост Кейнсийн талын эдийн засгийн
өсөлтийг тайлбарладаг чухал загваруудын нэг юм. Загварын тавил дараах байдлаар
тодорхойлогдоно. Төлбөрийн тэнцэл урт хугацааны тэнцвэртэй байна гэж таамаглая:
PdX=PfM(1)
Энд:
Pd
ба
Pf
нь экспорт болон импортын үнэ, харин X ба M нь экспорт ба импор-
тын хэмжээ /дотоодын мөнгөн тэмдэгтээр/. Төрлволл нь дараах экспорт ба импортын
стандарт эрэлтийн функцийг ашигласан.
M=(Pf/Pd)gYh(2)
X=(Pd/Pf)vYw(3)
Энд: Y ба
Y
нь дотоод ба гадаад улсын орлого, g ба v нь импорт ба экспортын үнийн мэд-
рэмж, харин h ба w нь импорт ба экспортын орлогын мэдрэмж. (2) ба (3) тэгшитгэлүүдээс
натурал логарифм авбал дараах үр дүн гарч ирнэ:
m=g(pfpd)+hy (4)
x=v(pdpf)+wy(5)
Энд: Ln(M)= m, Ln(X)= x, Ln(Y)= y ба Ln(Y)=y
Мөн 1-р тэгшитгэлээс натурал логaрифм авбал:
pd+x=pf+m(6)
(4) ба (5)-р тэгшитгэлийг (6)-р тэгшитгэл рүү орлуулвал:
yb=[(1+v+g)(pdpf)+wy]/h (7)
Thirlwall (1979), McCombie (1994) нар харьцангуй үнийн өөрчлөлтийн түвшин нь экспорт
болон импортонд үзүүлэх нөлөө бага гэж нотолсон байдаг. Тиймээс бидний нөхцөлд
(1 +
v
+
g
)(
pdpf
)=0гэж авч үзэж болно. Тэгвэл манай загвар дараах хэлбэртэй болно.
yb=wy/h (8)
Тэгшитгэл 5-г 8-р тэгшитгэлд орлуувал
yb=x/h (9)
Дээрх 8, 9 тэгшитгэлийг Төрлволлын хүчтэй болон сул хууль гэдэг. Өөрөөр төлбөрийн
тэнцлээр хязгаарлагдсан өсөлтийн загвар гэдэг ба
yb
-г төлбөрийн тэнцлээр хязгаар-
лагдсан өсөлтийн түвшин гэнэ. Энэхүү ажлын хүрээнд тус хоёр хэлбэрийг хоёуланг нь
Монгол улсын хүрээнд ажиллаж байгаа эсэхийг шалгах болно.
Эдийн засаг: Онол, практик 34 (2020) Б. Баттөмөр & У. Энхсайхан 61
4.2 ARDL загвар
Төлбөрийн тэнцлээр хязгаарлагдсан өсөлтийн түвшинг тодорхойлохын тулд импорт болон
экспортын эрэлтийн орлогын мэдрэмжийг олох шаардлагатай. Экспорт болон импортын
эрэлтийн тэгшитгэлүүдийг ARDL загвараар үнэлэх замаар орлогын мэдрэмжүүдийг
олох болно. ARDL загварыг олон судлаачид энэхүү төрлийн судалгаануудад ашигласан
байдаг ба урт хугацааны хамаарлыг загварчилдаг давуу талтай.
Импорт болон экспортын эрэлтийн тэгшитгэл:
LIMt=α0+α1LGDPt+α2EPMt+ut(10)
LEXt=α0+α1LGDPt+α2EPMt+ut(11)
Энд:
LIMt
-бодит импорт (2010 оны зэрэгцүүлсэн үнэ)-с натурал логарифм авсан хэмжээ,
LEXt
-бодит экспортоос натурал логарифм авсан хэмжээ,
LGDPt
-бодит ДНБ-ээс нату-
рал логарифм авсан хэмжээ,
LEX CHAN GEt
-төгрөгийн доллартай харьцах нэрлэсэн
ханшнаас натурал логарифм авсан хэмжээ. (10) болон (11)-р тэгшитгэлд тайлбарлагч
хувьсагчаар нэрлэсэн ханш биш харин импортын харьцангуй үнэ (импортын барааны
үнэ/дотоодын барааны үнэ) байх ёстой боловч Монгол улсын хувьд 2016 оноос экспорт
болон импортын үнийн индексийг тооцож эхэлсэн учир ам.доллартай харьцах төгрөгийн
нэрлэсэн ханшийг ашиглан үнэлгээ хийнэ. ARDL загвар ашиглан (10), (11)-р тэгшитгэ-
лүүдийг үнэлэхэд эхлээд ARDL загварын алдаа засах хувилбар (тэгшитгэл 12, 13)-ыг
үнэлнэ.
ΔLIMt=β0+
p=1
i=1
βiΔLIMti+
p=1
i=1
βiΔLGDPti+
p=1
i=1
βjΔLEX CHAN GE
+γ1LIMt1+γ2LGDPt1+γ3LEXCH AN GEt1+ut(12)
ΔLEXt=β0+
p=1
i=1
βiΔLIMti+
p=1
i=1
βiΔLGDPti+
p=1
i=1
βjΔLEX CHAN GE
+γ1LEXt1+γ2LGDPt1+γ3LEX CHAN GEt1+ut(13)
βt
коеффициентүүд нь загварын богино хугацааны динамикийг илэрхийлэх ба харин
γt
коеффициентүүд нь урт хугацааны хамаарлыг илэрхийлнэ. Коинтеграци хамаарлыг F
тест ашиглан шалгах ба ингэхдээ дараах таамаглалуудыг шалгана.
H0:γ1=γ2=0
H1:γ1=γ2=0
Хэрэв тэг таамаглалыг няцааж чадахгүй бол коинтеграц хамаарал байхгүй буюу тайл-
барлагч болон хамааран хувьсагчдын хооронд урт хугацааны хамаарал байхгүй, харин
тэг таамаглалыг няцаавал хамгийн багадаа нэг урт хугацааны хувьсагч нь ач холбог-
долгүй биш бөгөөд өөрөөр хэлбэл хамгийн багадаа нэг тайлбарлагч хувьсагч хамааран
хувьсагчтай урт хугацааны хамааралтай гэсэн дүгнэлтэнд хүрнэ.
Эдийн засаг: Онол, практик 34 (2020) Б. Баттөмөр & У. Энхсайхан 62
5 Эмпирик шинжилгээний үр дүн
ARDL загвараар үнэлгээ хийхийн тулд хувьсагчид дунд I(2) хувьсагч байх ёсгүй учир
ADF тестийг ашиглан загварт орж байгаа бүх хувьсагчид I(0) эсвэл I(1) байгаа эсэ-
хийг шалгалаа (Хүснэгт 1). Хүснэгт 1-ээс харахад шинжилгээнд ашиглаж байгаа бүх
хувьсагчид бүгд I(0) эсвэл I(1) байна.
Хүснэгт 1. ADF тестийн үр дүн
Хувьсагчид t статистик
Огтлогч, тренд оруулсан эсэх Интеграцын
зэрэг
LIM -2.069373 Огтлогчтой I(1)
LIM -7.204362*** Огтлогчтой I(1)
LIM -2.069373 Огтлогчтой I(1)
LIM -7.204362*** Огтлогчтой I(1)
D(LIM) -11.3346*** Огтлогчтой I(0)
D(LIM) -11.16135*** Огтлогчтой, трендтэй I(0)
LEX -3.043686** Огтлогчтой I(0)
LEX -5.259534*** Огтлогчтой, трендтэй I(0)
D(LEX) -10.20122*** Огтлогчтой I(0)
D(LEX) -10.33121*** Огтлогчтой, трендтэй I(0)
LGDP -1.7114677 Огтлогчтой I(1)
LGDP -4.738423*** Огтлогчтой, трендтэй I(0)
D(LGDP) -12.80778*** Огтлогчтой I(0)
D(LGDP) -12.61264*** Огтлогчтой, трендтэй I(0)
LEXCH 0.26583 Огтлогчтой I(1)
LEXCH -1.2192 Огтлогчтой, трендтэй I(1)
D(LEXCH) -4.63616*** Огтлогчтой I(0)
D(LEXCH) -4.773526*** Огтлогчтой, трендтэй I(0)
Тэмдэглэгээ: ***,**,* тус бүр 1%, 5%, 10%-ийн түвшинд ач холбогдолтой.
Импортын эрэлтийн тэгшитгэлийн оновчтой хоцролтын зэрэг нь ARDL(2,0,0) гэж тодор-
хойлогдсон ба (хүснэгт 2)-т урт хугацааны хамаарлын коэффициентүүдийг мэдээлэлсэн.
Загварын санамсаргүй алдаа автокорреляцтай, хетерокедаст болон нормал тархалттай
байгаа эсэхийг тус тусын тестээр шалгасан ба үр дүнд нь автокорреляцгүй, хомоскедаст
болон нормал тархалттай гэсэн үр дүнд хүрсэн
4
. Загварын үнэлгээний дагуу урт хуга-
цааны Монгол улсын ДНБ 1 хувиар өсөхөд импортын эрэлт 1.858 хувиар өсөж байна
гэсэн үр дүнд хүрсэн.
Хүснэгт 2. Импортын эрэлтийн урт хугацааны хамаарал
Хувьсагчид Коеффициент
LGDP 1.850718***
(0.182702)
LEXCH -0.040411
(0.211441)
Огтлогч -12.82168***
(1.573131)
Тэмдэглэгээ: ***,**,* тус бүр 1%, 5%, 10%-ийн түвшинд ач холбогдолтой.
4Хавсралт 1,2,3-аас харах
Эдийн засаг: Онол, практик 34 (2020) Б. Баттөмөр & У. Энхсайхан 63
F тестийн үр дүнд урт хугацааны коеффициентүүд 1 хувийн түвшинд ч ач холбогдолтой
байна (Хүснэгт 3). Өөрөөр хэлбэл тайлбарлагч болон хамааран хувьсагчдын хооронд
урт хугацааны хамаарал байна.
Хүснэгт 3. Урт хугацааны коэффициентүүд ач холбогдолтой эсэхийг шалгасан F
шалгуурын үр дүн (Импортын эрэлтийн тэгшитгэл)
Тест статистик Утга
Ач холбогдлын түвшин
I(0) I(1)
F статистик 39.90690 10 хувь 2.63 3.35
к2 5 хувь 3.1 3.87
1 хувь 4.13 5
Экспортын эрэлтийн тэгшитгэлийн оновчтой хоцролтын зэрэг нь ARDL(4,0,0) гэж тодор-
хойлогдсон ба хүснэгт 4-т урт хугацааны хамаарлын коэффициентүүдийг мэдээлэлсэн.
Загварын санамсаргүй алдааны хэсэг автокорреляцгүй, вариац нь хомоскедаст мөн
нормаль тархалттай байна5. Загварын үнэлгээний дагуу дэлхийн ДНБ 1 хувиар өсөхөд
Монгол улсын экспортын хэмжээ ойролцоогоор 1.1 хувиар өсөж байна.
Хүснэгт 4. Экспортын эрэлтийн урт хугацааны хамаарал
Хувьсагчид Коеффициент
LWGDP 1.099946***
(0.135537)
LEXCH -0.240669***
(0.278808)
Огтлогч -7.811315***
(1.016313)
Тэмдэглэгээ: ***,**,* тус бүр 1%, 5%, 10%-ийн түвшинд ач холбогдолтой.
F тестийн үр дүнд урт хугацааны коеффициентүүд 1 хувийн түвшинд ч ач холбогдолтой
байна (Хүснэгт 5). Өөрөөр хэлбэл тайлбарлагч болон хамааран хувьсагчдын хооронд
урт хугацааны хамаарал байна.
Хүснэгт 5. Урт хугацааны коэффициентүүд ач холбогдолтой эсэхийг шалгасан F
шалгуурын үр дүн (Экспортын эрэлтийн тэгшитгэл)
Тест статистик Утга
Ач холбогдлын түвшин
I(0) I(1)
F статистик 8.762198 10 хувь 2.63 3.35
к 2 5 хувь 3.1 3.87
1 хувь 4.13 5
Одоо дээр гарсан үр дүнгүүдээ ашиглан төлбөрийн тэнцлээр хязгаарлагдсан өсөлтийн
түвшинг тодорхойлно.
6 Сул хууль
GDPREAL =β0+β1GDPPRED (14)
Энд:
GDPREAL
- бодит ДНБ-ны жинхэнэ өсөлт,
GDPPRED
- Төлбөрийн тэнцлээр хязгаар-
лагдсан өсөлтийн түвшин (Тэгшитгэл 9-с тооцсон).
Төлбөрийн тэнцлээр хязгаарлагдсан өсөлтийн түвшин жинхэнэ өсөлтийн түвшинг ач
холбогдолтой тайлбарлаж байгаа ч Төрлволлын хууль хангагдаж байхын тулд
β0
=0,
5Хавс
р
алт 4
,
5
,
6-г ха
р
ах
Эдийн засаг: Онол, практик 34 (2020) Б. Баттөмөр & У. Энхсайхан 64
Хүснэгт 6. Сул хуулийг шалгасан регрессийн тэгшитгэлийн үр дүн
Хувьсагчид Коеффициент
Огтлогч -0.013008
(0.017696)
GDPPRED 1.555134***
(0.047017)
Тэмдэглэгээ: ***,**,* тус бүр 1%, 5%, 10%-ийн түвшинд ач холбогдолтой.
β1=1байх ёстой тиймээс Wald тест ашиглан энэхүү таамаглалыг шалгая.
Хүснэгт 7. Wald тестийн үр дүн (Сул хууль)
Тест статистик Утга Чөлөөний зэрэг Магадлал
F статистик 70.33496 (2,57) 0.0000
Хи-Квадрат 140.6699 2 0.0000
Тестийн үр дүнд
β0
=0,
β1
=1гэсэн үр дүнг няцааж байгаа буюу Монгол улсын хүрээнд
Төрлволлын сул хууль хүчинтэй биш байна.
7 Хүчтэй хууль
GDPREAL =β0+β1GDPPRED (15)
Энд
:
GDPREAL
- бодит ДНБ-ны жинхэнэ өсөлт,
GDPPRED
- Төлбөрийн тэнцлээр хязгаар-
лагдсан өсөлтийн түвшин (Тэгшитгэл 8-с тооцсон).
Хүснэгт 8. Хүчтэй хуулийг шалгасан регрессийн тэгшитгэлийн үр дүн
Хувьсагчид Коеффициент
Огтлогч 0.061924
(0.103764)
GDPPRED 0.770417
(3.174993)
Тэмдэглэгээ: ***,**,* тус бүр 1%, 5%, 10%-ийн түвшинд ач холбогдолтой.
Хүснэгт 8-аас харахад хүчтэй хуулиар тодорхойлогдсон төлбөрийн тэнцлээр хязгаар-
лагдсан өсөлтийн түвшин жинхэнэ ДНБ-ний өсөлтийн түвшинг ач холбогдолтойгоор
тайлбарлаж чадахгүй байна. Тиймээс Төрлволлын хуулийн хүчтэй хэлбэр Монгол улсын
хувьд хүчинтэй биш байна.
Эдийн засаг: Онол, практик 34 (2020) Б. Баттөмөр & У. Энхсайхан 65
8 Дүгнэлт
Энэхүү судалгаанд 2005-2019 оны Монгол улсын статистик тоон мэдээллийг ашиглан
экспорт, импортын орлогын мэдрэмжийг үнэлэх замаар Төрлволлын хууль манай улсад
хүчинтэй байгаа эсэхийг шалгалаа. Үр дүнд экспортын эрэлтийн орлогын мэдрэмж 1.1,
импортын эрэлтийн орлогын мэдрэмж 1.85 гарсан бөгөөд Төрлволлын хуулийн сул ба
хүчтэй хэлбэр аль аль нь Монгол улсын хувьд хүчинтэй бус байна.
Төрлволлын хууль эдийн засгийн өсөлтийг таамаглахдаа төлбөрийн тэнцлийг урт ху-
гацааны тэнцвэртэй байна гэж үздэг. Тиймээс Монгол улсад энэхүү хууль хүчинтэй
бус байгаа нь манай улсын төлбөрийн тэнцэл урт хугацааны тэнцвэртэй биш байгааг
илэрхийлж байж болох юм.
9 Эшлэл
Alberto Bagnai(2010), Structural changes, cointegration and the empirics of Thirlwall’s law,
Applied Economics, Taylor Francis (Routledge), 42 (10), pp.1315-1329.
Atesoglu, H.S. (1997), “Balance-of-Payments-Constrained Growth Model and its Implications
for the United States”, Journal of Post-Keynesian Economics, vol. 19,
Charles Sawyer, Melody Lo Richard L.S (2007), The link between economic development
and the income elasticity of import demand, Journal of Policy Modeling
Ebru Aricioglu, Okyay Ucan1 T. Bahadır Sarac(2013), Thirlwall’s Law: The Case of Turkey,
1987–2011, International Journal of Economics and Finance, Vol. 5, No. 9
Emeka Nkoro Aham Kelvin Uko(2016), Autoregressive Distributed Lag (ARDL) cointegration
technique: application and interpretation, Journal of Statistical and Econometric Methods,
vol.5, no.4, p.63-91
Maja Kadievska-Vojnovic Danica Unevska(2007), Price and Income Elasticities of Export
and Import and Economic Growth in the case of the Republic of Macedonia, National
Bank of the Republic of Macedonia.
Marcio Holland, Flavio Vilela Vielra Otaviano Canuto(2004), Economic Growth and the
Balance-of-Payments Constraint in Latin America, Investigaci´on Econ´omica, Vol. LXIII,
247, enero-marzo, pp. 45-74
Thirlwall, A. P. (1979). The balance of payments constraint as an explanation of international
growth rate differences. Banca Nazionale del Lavoro Quarterly Review, 128, pp. 44–53.
Thirlwall, A.P. (1997), “Reflections on the Concept of Balance-of Payments Constrained
Growth”, Journal of Post Keynesian Economics, vol. 19
Б. Дуламзаяа (2019), "Монгол Улсын экспорт, импортын эрэлт : Үнэ болон орлогоос
хамаарах мэдрэмж ", Монгол банк
Б. Мөнхзул (2014), "Төгрөгийн гадаад валюттай харьцах нэрлэсэн ханшийн инфляцид
үзүүлэх нөлөө", Монгол банк
Үндэсний статистикийн хороо (2018), "Eviews 9 программыг шинжилгээнд ашиглах нь:
Гарын авлага"
Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээллийн сан , 1212.mn
https://knoema.com/atlas/China/topics/Economy/Short-term-indicators/Real-GDP
Эдийн засаг: Онол, практик 34 (2020) Б. Баттөмөр & У. Энхсайхан 66
10 Хавсралт
Хавсралт 1. Урсгал дансны тэнцэл, ам.доллар
Хавсралт 2. Урсгал дансны задаргаа/2008-2018/
Хавсралт 3. Breusch-Godfrey автокорреляцийн LM тест (Импортын эрэлтийн
тэгшитгэл)
F статистик 2,0512911 Магадлал. F(2, 51) 0.1475
Ажиглалтын тоо*R квадрат 4.472860 Магадлал. Хи-квадрат 0.1068
F статистикийн p value 0.1475 байгаа тиймээс тэг таамаглалыг үл няцааж байна. Тиймээс алдаанууд
хоорондоо корреляцгүй байна.
67
Хавсралт 4. Хетерокедастын тест: Breasch-Pagan-Godfrey (Импортын эрэлтийн
тэгшитгэл)
F статистик 1.759516 Магадлал. F(2, 53) 0.1487
Ажиглалтын утга*R квадрат 6.833238 Магадлал. Хи-квадрат(4) 0.1450
Масштабаар тайлбарлагдсан SS 8.435037 Магадлал. Хи-квадрат(4) 0.0769
F статистикийн p value 0.1487 байгаа тул тэг таамаглалыг үл няцааж байгаа буюу хомоскедаст байна.
Хасвралт 5. Jarque-Bera нормал байдлын тест (Импортын эрэлтийн тэгшитгэл)
Jarque-Bera тест 3.580977
Магадлал 0.166879
Jarque Bera тестийн P value 0.167 байгаа тул тэг таамаглалыг үл няцааз байгаа буюу загварын үлдэгдлүүд
нормал тархалттай байна.
Хавсралт 6. Breusch-Godfrey автокорреляцийн LM тест (Экспортын эрэлтийн
тэгшитгэл)
F статистик 0.958913 Магадлал. F(2, 51) 0.3908
Ажиглалтын тоо*R квадрат 2.241301 Магадлал. Хи-квадрат 0.3261
F статистикийн p value 0.3908 байгаа тул тэг таамаглалыг үл няцааж байна. Тиймээс алдаанууд хоорондоо
корреляцгүй байна.
Хавсралт 7. Хетерокедастын тест: Breasch-Pagan-Godfrey (Экспортын эрэлтийн
тэгшитгэл)
F статистик 0.451499 Магадлал. F(2, 53) 0.8642
Ажиглалтын утга*R квадрат 3.459458 Магадлал. Хи-квадрат(4) 0.8395
Масштабаар тайлбарлагдсан SS 3.000705 Магадлал. Хи-квадрат(4) 0.8849
F статистикийн p value 0.8642 байгаа тул тэг таамаглалыг үл няцааж байгаа буюу хомоскедаст байна.
Хасвралт 8. Jarque-Bera нормал байдлын тест (Экспортын эрэлтийн тэгшитгэл)
Jarque-Bera тест 0.313464
Магадлал 0.854933
Jarque Bera тестийн P value 0.8549 байгаа тул тэг таамаглалыг үл няцааж байгаа буюу загварын
үлдэгдлүүд нормал тархалттай байна.
Эдийн засаг: Онол, практик, Дугаар 34 (2020)
Economics: Theory and Practice, Volume 34 (2020)
ISSN:261-247X; eISSN: 2617-2488; www.econjournal.mn Хэлэлцүүлэг
“Монгол эдийн засагчдын чансаа” өгүүллийн
талаар эргэцүүлэл
Нинжбатын Ууганбаатар*
Монгол Улсын их сургууль, Улаанбаатар, Монгол Улс
Др. Б.Эрдэнэбатын өгүүлэл нь монгол эдийн засагчид судалгааны хувьд ямар түвшинд
байна вэ? гэсэн асуултад тодорхой хариулт өгөхийг зорьжээ. Ингэхийн тулд:
1.
Монгол эдийн засагчдын талаар болон эдийн засгийн сургалт явуулдаг ИДС-ийн
талаар мэдээлэл цуглуулах,
2. Бусад судлаачдын хийсэн ижил төстэй ажлуудтай танилцах,
3. Чансаа тогтоох боломжит хувилбаруудаас тохирoмжтойг нь сонгох,
4. Сонгосон аргачлалаaраа цуглуулсан өгөгдлөө шинжлэx,
5.
Гарсан үр дүндээ үндэслэн тодорхой зөвлөмж гаргаж, санал дүгнэлт боловсруулах,
6. Хийсэн судалгаагаа эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр тайлагнаx
гэсэн үндсэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Уншигчийн зүгээс харвал эдгээр үндсэн
ажлуудаас (1), (2), (4), (6)-ийг өндөр түвшинд гүйцэтгэсэн санагдав. Харин (3) дахь
ажлын хувьд өгүүлэлд илүү тодорхой оруулсан бол зүгээр байж гэсэн бодол төрөв.
Тухайлбал эрэмбэ, чансаа тогтооход ашиглаж буй гол томьёо нь ямар шинж чанаруудтай
болоx талаар огт дурдсангүй нь харамсалтай.
(5) даxь ажлын тухайд сонирхолтой дүгнэлтүүд олон байгаагийн дунд манайд одоогийн
мөрдөгдөж буй цол, зэрэг, албан тушаал олгох хэлбэр нь олон улсын жишиг болон
стандартаас хол зөрсөн байгааг тод томруунаар харуулжээ. Эндээс
Нөхцөл байдал чухам яагаад ийм байна?
Oдоогийн энэ тогтолцооны сайн (хэрэв байгаа бол) болон саар талууд юу вэ?
*Математикийн тэнхим, МУИС. email: uugnaa.ninjbat@gmail.com
ResearchGate has not been able to resolve any citations for this publication.
Article
Full-text available
The purpose of this empirical research is estimation of the long-term price and income trade elasticities and their practical application in Thirlwall's economic growth model in the case of the Republic of Macedonia. The estimation is based on ARDL modeling, as one of the most used procedures for testing the cointegrating relationship between variables. The results confirm the existence of long-term relationship between export and import demand and relative prices and income. There is an evidence for high import elasticity on domestic income changes and relatively significant export elasticity to changes in the world income. The estimated price elasticities are lower, with the imports being more sensitive on price variations than the exports. In other words, domestic economic agents are more sensitive to price changes than foreigners are. The higher income elasticity of import than the income elasticity of export points out the trade balance deterioration. Practical application of the estimated income elasticity of import in the Thirlwall's economic growth model shows that the growth rate of the Macedonian economy is determined largely by balance of payment constrains, or it depends on export growth rate and significantly is reduced by high income elasticity of import.
Article
Full-text available
El artículo presenta una investigación empírica sobre los determinantes del crecimiento a largo plazo en diez países de América Latina basada en el modelo de crecimiento limitado por la balanza de pagos desarrollado por Thirlwall (1979) y McCombie y Thirlwall (1994). Una de las metas es estimar la elasticidad ingreso de las importaciones y mostrar qué tan adecuado puede ser este modelo para predecir el crecimiento a largo plazo en América Latina. Nuestros resultados empíricos sugieren que las economías de América Latina necesitan efectuar un cambio significativo en la especialización de su producción para lograr la meta de alcanzar altas tasas de crecimiento sostenido a largo plazo. En este contexto, es necesario perseguir un incremento en la tasa de crecimiento de las exportaciones y rebajar la elasticidad ingreso de la demanda por importaciones.
Article
The paper shows that if long-run balance of payments equilibrium on current account is a requirement then a country's long run growth rate can be approximated by the ratio of the growth of exports to the income elasticity of demand for imports. The model fits well the experience of eighteen OECD countries. It is output, not relative prices, that adjusts the balance of payments, contrary to the neoclassical orthodoxy. Growth can be demand constained by the balance of payments.
Article
Thirlwall's law establishes a relation between the long-run growth rate, the growth of exports and the long-run income elasticity of imports. The estimation of this parameter requires cointegration techniques, which in turn require a large span of data, thus exposing the estimates to risks of structural changes. While this problem has been recognized in the literature, the evidence produced is still partial, being concerned with a very limited number of countries, and in some respects unsatisfactory. In this article we fill this gap by assessing Thirlwall's empirical regularity on a sample of 22 Organization for Economic Cooperation and Development (OECD) countries using econometric techniques that allow for the presence of a shift of unknown date in the long-run parameters. The results are generally supportive of Thirlwall's hypothesis and allow us to reconcile and qualify the evidence provided in the existing literature.
Autoregressive Distributed Lag (ARDL) cointegration technique: application and interpretation
  • Emeka Nkoro Aham Kelvin
  • Uko
Emeka Nkoro Aham Kelvin Uko(2016), Autoregressive Distributed Lag (ARDL) cointegration technique: application and interpretation, Journal of Statistical and Econometric Methods, vol.5, no.4, p.63-91
Eviews 9 программыг шинжилгээнд ашиглах нь: Гарын авлага" Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээллийн сан , 1212
  • Б Дуламзаяа
Б. Дуламзаяа (2019), "Монгол Улсын экспорт, импортын эрэлт : Үнэ болон орлогоос хамаарах мэдрэмж ", Монгол банк Б. Мөнхзул (2014), "Төгрөгийн гадаад валюттай харьцах нэрлэсэн ханшийн инфляцид үзүүлэх нөлөө", Монгол банк Үндэсний статистикийн хороо (2018), "Eviews 9 программыг шинжилгээнд ашиглах нь: Гарын авлага" Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээллийн сан, 1212.mn https://knoema.com/atlas/China/topics/Economy/Short-term-indicators/Real-GDP Эдийн засаг: Онол, практик 34 (2020)