Project

Mongolia

Updates
0 new
0
Recommendations
0 new
0
Followers
0 new
2
Reads
0 new
110

Project log

Erdenebat Bataa
added a research item
Эдийн засаг: Онол, практик сэтгүүлийн шинэ дугаарыг уншигч тантай хуваалцахдаа таатай байна. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсон 10 дахь жилдээ буюу 2000 онд үүсэж, чамгүй олон жилийн уламжлалтай болсон энэ сэтгүүлээ бид 2018 оноос шат ахиулан сайжруулсаар ийнхүү 35 дахь дугаараа гаргалаа. Монгол Улс дахь эдийн засгийн шинжлэх ухааны болон Эдийн засаг: Онол, практик сэтгүүлийн хөгжлийн хүрсэн түвшний талаарх бодол, цаашид анхаарах зүйлсийн талаар бичив.
Erdenebat Bataa
added 2 research items
Энэхүү ажлаар Монгол улсын цахилгаан эрчим хүчний эрэлт, их болон бага ачааллыг 2030 он хүртэл прогнозлов. Ингэхдээ Монгол улсын цахилгаан эрчим хүчний эрэлт (нөөц, хуваарилалт), эдийн засгийн ангиллаарх хэрэглээний түүхэн динамикийн онцлогийг тусгалаа. Загварт Монгол улсын хүн амын тоо, эдийн засгийн бодит өсөлт, нэг хүнд ногдох ДНБ, халаалтын хэм сар, цахилгааны үнэ, инфляц, Оюу толгойн бүтээн байгуулалтын мэдээллийг ашиглав. Макро эдийн засаг, хүн амын өсөлт, болон бусад бодлогын хүчин зүйлсийн дундаж прогнозууд дээр суурилбал Монгол Улсын цахилгааны нөөц 2030 он гэхэд 12488.7 гВт.ц., Төвийн бүсийн эрчим хүчний системийн их ачаалал нь 1621.4 гВт.ц., бага нь 717.2 гВт.ц. байхаар прогнозлогдож байна. -------------------------------------------------------- This work provides forecasts of Mongolia's electricity demand and high and low electricity load up until 2030. It reflects the historical dynamics of Mongolia's electricity demand (reserves, distribution) and consumption by various economic sectors. The model uses information on Mongolia's population, real economic growth, GDP per capita, heating degree days, electricity prices, inflation, and the Oyu Tolgoi mining development. Conditional on the average forecasts of macro-economy, population growth, and other policy factors, Mongolia's electricity reserves will reach 12488.7 GWh by 2030, with a high load of 1621.4 GWh and a low load of 717.2 GWh in the Central Region.
Erdenebat Bataa
added a research item
2022 оны 4-р сар Удиртгал 2021 оны 8-р сарын 31-ны өдөр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ыг Засгийн газраас баталж, 2014 оны 4-р сарын 4-ний өдрийн өмнөх журмыг хүчингүй болгосон билээ. Энэхүү өгүүллээр шинэ журам нь квотын шударга бус хуваарилалт, ялгаварлан гадуурхалт, өртөг өгөөжийн үрэлгэж тооцоолол гэсэн гурван үндсэн асуудлын үүднээс үндэслэлтэйгээ нийцэхгүй байгааг засаж сайжруулахыг, тодорхой саналуудыг олон нийтээр хэлэлцүүлэхийг зорьж байна.
Erdenebat Bataa
added a research item
Монгол Улсын макро эдийн засаг, санхүүгийн эрсдэлийн шинжилгээнээс. Слайдыг ашигласан YouTube-ийн тайлбар нь https://www.youtube.com/watch?v=7q2vbAqJYnw&t=944s
Erdenebat Bataa
added a research item
Монголын макро эдийн засаг, санхүүгийн орчинд үүсээд байгаа эрсдлийг баримтжуулах. Өсөлтийн оношлогоогоор үүнийг тайлбарлах, багасгах эхний санал дэвшүүлэх. Слайдуудаа тайлбарласан яриа нь https://www.facebook.com/ENARCC/videos/405788471263479 -д бий
Erdenebat Bataa
added a research item
Санал болгогдож буй Камбож, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээр нь хоёр улсын хоорондох экспорт, импортын хэмжээг хэдээр нэмэгдүүлэхийг таталцлын (gravity) загвараар тооцлоо. Энэ нь уг гэрээг байгуулахтай холбоотой зардлаас давж гарах эсэхэд баримжаа өгөх зорилготой болно. 1995-2019 оны Дэлхийн 209 улсын туршлага дээр тулгуурласан PPML загварын прогноз хийлээ. Үнэлгээнээс харахад хэлэлцээр байгуулснаас хойш 12 жилийн дараа Монголоос Камбож руу гаргах экспорт одоогийнхоос хамгийн ихдээ 124.6%-аар, Камбожоос авах импорт 237%-аар нэмэгдэхээр байна. Эдгээр нь манай 2019 оны ДНБ-ий 0.05%-тай 0.031%-тай тэнцэнэ. Хэдийгээр шинээр үүсэх худалдааны хэмжээ нэн бага байхаар прогнозлогдож байгаа ч үүнээс өөр үндэслэлүүдээр уг хэлэлцээрийг байгуулах эсэх талаар судлах ёстой. Youtube лекцийг нь -ээс үзэж болно: https://www.youtube.com/watch?v=TV-pBrfYsRc&t=487s
Erdenebat Bataa
added a research item
Уламжлалт эдийн засгийн онол болон аж үйлдвэржилтийн хувьсгалын түүхээс аливаа үндэстэн баялаг ихтэй байх тусмаа хурдацтай хөгжих зүй тогтол харагддаг. Үнэхээр ч Америк, Канад, Англи, Норвеги улсуудын хөгжил цэцэглэлтийн нэг тулгуур нь арвин их ашигт малтмалын ордууд нь байсан билээ. Гэвч бидний хувьд харамсалтай, цаашилбал сэтгэл зовоосон “байгалийн баялагийн хараал” хэмээх үзэгдэл 1990-ээд оноос хойш олон нийтийн анхаарлыг ихээр татах болжээ. Энэхүү нийтлэлд энэ үзэгдэл юунаас үүдэлтэй юм, Монгол улсад энэ нь хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлаж, бид яах вэ гэдэг талаар санал бодлоо дэвшүүлж байна.
Erdenebat Bataa
added a research item
Эдийн засаг: Онол, практик сэтгүүлийн шинэ дугаарыг уншигч тантай хуваалцахдаа таатай байна. Сэтгүүл маань зохиогч, уншигчдаас аль алинаас нь төлбөр авдаггүй бөгөөд ISSN/eISSN индекстэй, редакцийн зөвлөл нь олон улсын хэмжээнд бүтээлээ нийтлүүлдэг эрдэмтдээс бүрдсэн цөөхөн монгол сэтгүүлүүдийн нэг билээ. Бид олон улсын жишгийн дагуу, хөндлөнгийн сохор шүүгчийн системээр бүтээлээ мэргэжлийн түвшинд хянуулан, бусад эдийн засаг сонирхогчиддоо танигдан, дэлхийн дэвжээнд гарахыг хүссэн хэн бүхэнд гүүр нь болох боломжийг үүсгээд чамгүй хугацаа өнгөрчээ...
Erdenebat Bataa
added a research item
Энэхүү ажлаар Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын Монгол улсад үзүүлж буй нөлөө, эдийн засгийн үр дагаврыг урьдач нөхцлийн хамт бусад улсуудтай харьцуулан судалж эхлэх ажилд туслах, улмаар тоо баримтанд тулгуурласан бодлогын хэлэлцүүлэг эхлүүлэхийг зорилоо. Эрэлт, нийлүүлэлтийн шок, ёс суртахууны аюул (moral hazard), эдийн засгийн салбаруудаарх тэгш бус нөлөө, хөдөлмөрийн зах зээл, цар тахлаас үүдэлтэй хямралын үед ажиллах хүчинд нэмэгдэж буй залууст тохиолддог сорвижилтын нөлөө (scarring effect), танхимийн хичээл хааснаас үүдэн бий болох сурлагын хоцрогдлын нөлөө гэх мэт асуудлуудыг авч үзлээ.
Erdenebat Bataa
added a research item
Энэхүү ажлаар Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын Монгол улсад үзүүлж буй нөлөө, эдийн засгийн үр дагаврыг урьдач нөхцлийн хамт бусад улсуудтай харьцуулан судалж эхлэх ажилд туслах, улмаар тоо баримтанд тулгуурласан бодлогын хэлэлцүүлэг эхлүүлэхийг зорилоо. Эрэлт, нийлүүлэлтийн шок, ёс суртахууны аюул (moral hazard), эдийн засгийн салбаруудаарх тэгш бус нөлөө, хөдөлмөрийн зах зээл, цар тахлаас үүдэлтэй хямралын үед ажиллах хүчинд нэмэгдэж буй залууст тохиолддог сорвижилтын нөлөө (scarring effect), танхимийн хичээл хааснаас үүдэн бий болох сурлагын хоцрогдлын нөлөө гэх мэт асуудлуудыг авч үзлээ.
Erdenebat Bataa
added 5 research items
Mongolia's first composite leading indicator (CLI) is designed here to give early signals of turning points in economic activity in the near future. This information is of prime importance for economists, businesses and policymakers to enable a timely analysis of the current and short term economic situation. Mongolia's CLI uses monthly GDP as a proxy measure for economic activity. It focuses on the business cycle, defined as the difference between the smoothed GDP data and its long-term trend. Mongolia's CLI aims to predict turning-points in this business cycle estimate. The CLI is composed from a set of selected economic indicators whose composite provides a robust signal of future turning points. Out of 51 monthly time series covering the real economy, financial markets, international trade and the government sector that pass these criteria the quantity of imported diesel, M2, FDI, total import, international gold price and new real estate loans were selected on the basis of their predictive precision of turning points. The composite leading indicator based on these 6 components not only successfully predicts the turning points but also is highly correlated with the cyclical movements of the GDP growth.
Газрын тос өнөөдөр магадгүй хамгийн чухал түүхий эд бизээ. Энэхүү цуврал судалгааны ажилд а) дэлхийн газрын тосны зах зээлийн өнөөгийн байдлыг авч үзэж; б) Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний зах зээл хэрхэн ажиллаж байгааг тоймлож; в) эрэлт, нийлүүлэлт, дамын наймаанаас үүдэлтэй үнийн өөрчлөлтүүд нь Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг тооцоолон гаргах зорилготой. Цуврал судалгааны эхнийх болох энэхүү ажилд эхний хоёр асуудлыг авч үзэж байна.
Энэхүү ажилд Монгол Улсын макроэдийн засгийн зарим үзүүлэлтүүдийг голч, улирлын хэлбэлзэл, динамик болон нөхцөлт хувьсалт гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдээр нь задлан, тэдгээрт бүтцийн өөрчлөлт байгаа эсэхийг шалгахын зэрэгцээ сондгойрогч үзэгдлүүдийг нь ялгаж байна. Ийнхүү ялгах нь эдгээр хувьсагчдыг ашиглагдан хийгдэх цаашдын судалгаануудад зайлшгүй шаардлагатай. Улирлын өөр болон ижил мөчлөгтэй хувьсагчдыг нийлүүлэн загварчлах нь судлаачын гол зорилго болох динамик хамаарлуудыг танихад нэг бол хуурамчаар нөлөөлөх, эсвэл бүр бүрхэгдүүлэх аюултай байдаг. Бүтцийн өөрчлөлт гарсан гэдгийг мэдэлгүйгээр үнэлсэн параметрүүд нь загварын тайлбарлах чадварт сөргөөр нөлөөлдөг бол, сондгойрогч үзэгдлүүд үнэлгээний утгуудыг гажуудуулдаг. Судалгаагаар ДНБ-ий өсөлт дэх улирлын хэлбэлзэл 2002 оны 1-р улирлаас намжиж, инфляцийнх 2004 оны эхэнд багассан нь тогтоогдлоо.
Erdenebat Bataa
added 3 research items
Орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааны салбарт бид хаана байна, цаашид хөгжин дэвшихэд ямар урамшуулал, шаардлага хэрэгтэй байна вэ гэсэн асуултуудад хариулахын тулд олон улсад өргөн хэрэглэгддэг аргачлалаар монгол эдийн засагчид болон эдийн засгийн боловсрол, судалгааны байгууллагуудын чансааг тогтоов. Судалгаанд хамрагдсан 751 эдийн засагчийн 8.6%, 530 эдийн засгийн докторын 6.6% нь, БШУЯ-аас эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэг олгох зөвшөөрөл авсан 34 их, дээд сургуулиас 3 нь л олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Web of Science, Scopus-ын оноотой сэтгүүлд бүтээлээ нийтлүүлжээ. ЗХУ болон ОХУ-ын докторын дээд зэрэг болох Доктор экономических наук-тай 37 монгол хүнээс ганц нь ч, эдийн засгийн профессор цолтонгууд, дотоодын дээд зэрэг болох шинжлэх ухааны доктор (ScD) 18 хүн, эдийн засгийн салбараарх Монгол Улсын ШУА-ийн 7 академичаас ганцаас бусад нь, эдийн засгийн 23 профессороос 2-оос бусад нь, 41 дэд профессороос 4-өөс бусад нь тийм сэтгүүлд бүтээлгүй байгаа нь эдийн засгийн доктор, докторын удирдагч, доктор хамгаалуулах зөвлөлийн гишүүн, профессор, академичид тавигдах шаардлагыг өндөрсгөх цаг болсныг харуулж байна. Энэхүү судалгааны ажлын өгөгдөл, дуурайлган гүйцэтгэх компьютерийн R кодыг олон нийтэд нээлттэй хуваалцаж байгаа бөгөөд бусад салбарынхан үүнийг мөн ашиглаж үзэхийг уриалъя. ************************************************************************************* This article provides the first academic ranking of Mongolian economists and economic institutions, to gauge where we are at in terms of international standards, what requirements and incentive mechanisms are necessary for our further advancement. Only 8.6% of the 751 economists considered in this study, 6.6% of the 530 economics doctorate holders and 3 of the 34 universities and colleges that are permitted to provide economics training at the undergraduate and higher levels by the Ministry of Education and Science have publications in Web of Science and Scopus indexed journals. None of the 37 Mongolians who obtained the Soviet Union's and Russia's Doctor of Science degrees, 1 out of 18 holders of the Mongolian version of such degrees, 1 economics professor titleholder, 1 out of 7 Academicians, 2 out of 23 full-professors and out of 41 associate professors have such publications. This finding indicates that we need to raise requirements and expectations for our economics doctors, their dissertation supervisors and defence committee members, professors and academicians. Replication data and R codes of this study are made publicly available, and I ask colleagues in other scientific fields to conduct similar investigations.
Erdenebat Bataa
added a research item
МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн хүсэлтийн дагуу МУИС-ийн багш нарт зориулсан сургалтад уншсан лекцийн слайдууд Лекцийн YouTube бичлэг нь https://bit.ly/38cPOz9 -д бий.
Erdenebat Bataa
added a research item
Олон улсын Улаанбаатарын их сургуулийн хичээлийн жилийн нээлтэд зориулан багш, судлаач оюутнуудад зориулан уншсан лекцийн слайд. Youtube-ийн бичлэг нь https://www.youtube.com/watch?v=ZOY6PnsGJZs -д бий.
Erdenebat Bataa
added a research item
Эдийн засгийн докторууд хэзээ, хаанаас зэргээ хүртсэн бэ? Диссертац нь юуны тухай, ямар улсуудаас хүртсэн байдаг вэ? Докторуудын хүйсийн харьцаа ямар байна вэ? Эдийн засгийн ямар докторын зэрэгтэй юм бэ? Зэргээ хүртээд ямар ажил хийдэг вэ? Ямар сургууль, байгууллагаас хүртдэг вэ? Хэнээр удирдуулдаг (дотоод, гадаад) вэ? Монголбанкан дээр тавьсан илтгэлийн YouTube бичлэг нь https://bit.ly/2HWe39I -д бий.
Erdenebat Bataa
added a research item
Орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааны салбарт бид хаана байна, цаашид хөгжин дэвшихэд ямар урамшуулал, шаардлага хэрэгтэй байна вэ гэсэн асуултуудад хариулахын тулд олон улсад өргөн хэрэглэгддэг аргачлалаар монгол эдийн засагчид болон эдийн засгийн боловсрол, судалгааны байгууллагуудын чансааг тогтоов. Судалгаанд хамрагдсан 683 эдийн засагчийн 6.8% нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Web of Science (WoS)-ын импакт фактортой сэтгүүлд бүтээлээ нийтлүүлжээ. Эдийн засгийн салбараарх Монгол Улсын ШУА-ийн 7 академичаас ганцаас бусад нь, БШУЯ-аас эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэг олгох зөвшөөрөл авсан 34 их, дээд сургуулиас гурваас бусад нь, мэдээлэл нь нийтэд ил эдийн засгийн 23 профессороос 2-оос бусад нь, 39 дэд профессороос 5-аас бусад нь энд төлөөлөлгүй байна. Энэхүү судалгааны ажлын өгөгдөл, дуурайлган гүйцэтгэх компьютерийн R кодыг олон нийтэд нээлттэй хуваалцаж байгаа бөгөөд бусад салбарынхан үүнийг мөн ашиглаж үзэхийг уриалж байна.
Erdenebat Bataa
added a research item
Эдийн засгийн докторын диссертацын нэгдсэн санг үүсгэхийг оролдов. Нийт 22 улсаас хүртсэн 570 диссертацын мэдээллийг оллоо. Диссертациудыг огноогоор нь ангилбал 1945 оноос 2019 оныг хамарч байгаа бөгөөд өндөр хөгжилтэй улсад хамгийн анх 1998-1999 онд хамгаалжээ. Зохиогчдыг хүйсээр нь ангилбал 433 нь эрэгтэй, 137 нь эмэгтэйчүүд байв.
Erdenebat Bataa
added a research item
МУИС-ийн магистр, докторын оюутнууд, багш нартай хийсэн уулзалт, ярилцлагад ашигласан слайдууд
Erdenebat Bataa
added a research item
- Энэхүү ном нь хугацаан цуваан эконометрикийн үндсэн загваруудыг танилцуулж байна. - Эконометрикийн үндсэн ойлголтуудыг агуулсан бүлэгтэй. - Хугацааны цуваан эконометрикт өргөнөөр ашиглагддаг EVIEWS, MATLAB компьютерийн програмуудыг танилцуулсан тусгай бүлгүүдтэй. - Бүлгүүдийн төгсгөлд аналитик дасгалууд оруулсан нь бүлгийн агуулгыг ойлгосон эсэхээ шалгахад дөхөмтэй. Тэдгээрийн загвар бодолтыг номын эцэст мөн хавсаргасан нь номыг бие даан суралцах боломжийг олгож байна. - Ном өөрийн гэсэн веб хуудастай бөгөөд (https://sites.google.com/site/erdenebatba/) эмпирик дасгалтай холбоотой өгөгдлүүд, компьютерийн програмыг агуулж байна.